|
Гурван сая ам долларын төсөл эхэллээ |
|
|
|
|
Wednesday, 2010 оны 03 сарын 17 |
« Монгол Улсын алслагдсан аймгийн ард иргэдийг нийгмийн цогц үйлчилгээгээр хангах нь » төслийн нээлтийн ажиллагаа, сургалт семинар Баян-Өлгий аймагт 2010 оны 3 сарын16-ны өдөр нээлтээ хийлээ.
Төслийг Монгол Улсын Засгийн газар НҮБ-ийн төрөлжсөн байгууллагуудтай хамтран Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Дорнод зэрэг таван аймгийн хязгаарлагдсан сумдад хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь гурав орчим сая ам доллар юм.
Семинарт ЗГХЭГ-ын дэд дарга Д.Нямжав, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ш.Нарантуяа, ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Бүүвэйбаатар, холбогдох яам, агентлагууд, НҮБ-ийн төрөлжсөн байгууллагуудын ажилтнууд оролцож байна.
|
|
|
Ерөнхий сайдын Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв |
|
|
|
|
Monday, 2010 оны 03 сарын 15 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.
Айлчлалын гол зорилго Европын стандартуудыг монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэхэд чиглэгдэв. БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой хийсэн хэлэлцээрийн үеэр хөндөж ярьсан гол асуудлуудын нэг нь Европын стандартыг Монголд нэвтрүүлэх, үүнтэй холбогдсон туршлагаас суралцах тухай байв. Хоёр Ерөнхий сайд эн тэргүүнд Европын холбоотой байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт энэ тухай тусгай заалтыг оруулж, санхүүжилтийнх нь асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар тохиров. Мөн 2011 оноос БНУУ Европын холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Засгийн газраар хэлэлцэх асуудлын төсөлд саналаа өгөөрэй (2010.03.17) |
|
|
|
|
Saturday, 2010 оны 03 сарын 13 |
|
Засгийн газрын 2010 оны 3
дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх дараахи
асуудлуудын төсөлтэй танилцаж, Иргэн та саналаа
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
эмэйлээр өгнө үү.
Санал өгөхдөө Та өөрийн нэр,
хаяг, санал өгөх асуудлын кодыг заавал бичнэ. Санал өгөхдөө кодыг буруу
өгсөн, эсвэл огт кодыг бичээгүй тохиолдолд таны илгээсэн саналыг хүлээж
авахгүй болохыг мэдэгдэе.
Саналыг 2010 оны 3 дугаар сарын 15-ныг дуустал авна.
Хэлэлцэх асуудлын бүрэн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
|
Код
|
Хэлэлцэх асуудал |
Хэлэлцэх огноо
|
Татаж авах
|
| ХЭЛЭЛЦЭХЭЭР |
|
10-0044
|
Номхон далайн бүсийн стандартын конгрессийн 33 дугаар хурал зохион байгуулах тухай |
2010.03.17
|
|
|
10-0045
|
Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн улсын үзлэг зохион явуулах тухай |
2010.03.17
|
|
|
10-0046
|
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
2010.03.17
|
|
|
10-0047
|
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл |
2010.03.17
|
|
|
10-0048
|
Хэлэлцээр соёрхон батлах тухай |
2010.03.17
|
|
|
10-0049
|
Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай |
2010.03.17
|
|
|
10-0050
|
Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичгийн тухай |
2010.03.17
|
|
|
10-0051
|
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай |
2010.03.17
|
|
| ТАНИЛЦУУЛАХААР |
|
10-0052
|
Засгийн газрын үйл ажиллагааны 2010 оны 2 дугаар сарын товч мэдээлэл |
2010.03.17
|
|
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 4 - 607 |