Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

“Оросын төмөр зам” нийгэмлэгээс 35 вагон тусламжийн цуваа ирлээ PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2010 оны 02 сарын 03
tuslamj.jpgМанай улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн байдал хүндэрч ихэнх аймгийн малчид, ард иргэд их хэмжээний цас, хүйтний эрчид туйлдаж байгаа энэ хүнд нөхцөлд тэдэнд туслах аян газар сайгүй өрнөж байна. Үүний хамт манай хөрш зэргэлдээ улс орнууд ч тусламжийн гараа сунгаж сайн санааны дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Өнөөдөр манай хойд хөрш болох ОХУ-ын “Оросын төмөр зам” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгээс цас зудны гамшигт байдлыг даван туулахад зориулан шаардлагатай өвс тэжээл, эм хэрэгсэл, шатах тослох материал илгээсэн бөгөөд уг тусламжийн барааг ачсан 35 вагон өнөөдөр “Улаанбаатар” өртөөнд орж ирсэн юм. Цувааг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд, Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга Ц.Амгаланбаяр тэргүүтэй тус газрын хамт олон, мөн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В.В.Самойленко нарын албаны хүмүүс хүлээн авлаа.
Тус цувааг манай ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч А.М.Буратаева ахлан хүргэж ирсэн юм. Энэхүү ёслолын арга хэмжээнд оролцсон Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эртний сайхан харилцаат Оросын ахан дүүстэй дайны цагт ч, энхийн цагт ч хамт байж, бие биенээ дэмжин тусалж ирснийг дурьдаад энэхүү уламжлалт сайхан харилцааны илэрхийлэл болж өнөөдрийн хүнд цаг үед сайхан сэтгэлийн гараа сунгаж байгаад баяртай байна” гээд гадаа хүйтэн байгаа хэдий ч халуун дулаан сэтгэл өвөртлөн ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Уг тусламжаар 38 нэр төрлийн эм, эмийн бэлдмэл, ариутгалын бодис, 247 нэр төрлийн дулаан хувцас, 350 тонн өвс тэжээл, 118 тонн дизелийн түлш, мазут гээд нийт 13 сая рублийн бараа бүтээгдэхүүнийг илгээсэн байна. Ийнхүү уг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахын хамт өвөлжилт хүндэрсэн аймгуудад шуурхай хүргэх ажиллагааг эрчимжүүлэхийг ОБЕГ-ын даргад үүрэг болголоо.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК