Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

ЕРӨНХИЙ САЙД “РОЙТЕРС” АГЕНТЛАГТ ЯРИЛЦЛАГА ӨГӨВ PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 02 сарын 08
  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв.
    Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, энхийг сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, өвөлжилтийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа.
    Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл  хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.     1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож  монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талаас эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна. 
Уул уурхайн салбарын орлогоос олох хөрөнгөөс “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хувь, хишиг хүртээж эхэлсэн. Цаашид иргэдэд бэлэн мөнгө тараах бус харин эдийн засаг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой бусад хувилбарыг ч ярилцаж байна гэж Ерөнхий сайд хэлэв.
Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан 20 тэрбум ам долларын ашиг олсон. Цаашид монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох нь чухал. Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэж тэрбээр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК