Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ САНУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 07 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймагт ажиллахдаа Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг сумын удирдлагуудтай уулзав.
Засгийн газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тогтоолд заасны дагуу аймаг, орон нутгийнхан хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээнийхээ ажлыг 7 дугаар сарын 20 гэхэд дуусгасан байх ёстой. Хөвсгөл аймагт, ялангуяа Галт суманд өвс тэжээл хангалттай ургасан ч хураах техник хэрэгсэл хангалттай бус учир хагас механикжсан салаатай болохыг хүссэн юм. Үүнийг Ерөнхий сайд хүлээн авч  ажлын төлөө гэсэн аливаа санал, санаачлагыг дэмжинэ гэлээ. Мөн Төмөрбулаг сумын соёлын төвийг засварлах хөрөнгийн асуудлыг ирэх оны төсөвт тусгахад анхаарна гэв.
Хөвсгөл аймаг 1500 тонн өвс, 750 тонн тэжээл, сум бүр 200 тонн өвс, 120 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд аймаг, сумын удирдлагад хариуцлага тооцно гэдгээ ч Ерөнхий сайд анхааруулав.
Хөвсгөл аймаг  өнгөрсөн жил хамгийн олон мал тоолуулж өвлийг хохирол багатай даван туулсан ч 800 гаруй өрх огт малгүй болсон байна. Зудын хор хохирлыг арилгахаар Засгийн газар огт малгүй болсон өрхийн 50 хувийг энэ онд малжуулна. Үүнд эхний ээлжинд 3 тэрбум төгрөг гаргах бөгөөд Хөвсгөл аймагт 296 сая төгрөг ноогдож байна. Өнгөрсөн өвлийн байгалийн гамшиг, зуднаас сургамж авсан малчид, сумын удирдлагууд энэ жил дундын фонд байгуулж эхэлжээ. Ингэснээр цаг хүндэрсэн үед хэрэгцээт өвс, тэжээлээ худалдаж авах мөнгөтэй болох юм.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК