Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

ХӨВСГӨЛЧҮҮД БААТРУУДЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 07 сарын 27
pm_baatruudiin_tsogtsolbor.jpgХөвсгөл аймгаас Монгол Улсын 4 баатар төрсөн байна. Баатруудад зориулсан цогцолборын нээлт 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. 1932 онд эсэргүү нарын эсрэг баатарлагаар тэмцэн гавъяа байгуулсан Рашаант сумын иргэн эмэгтэй Цэнд, Байтаг богдод Османы дээрэмчдээс эх орныхоо хилийг хамгаалж дайсны давуу хүчтэй тулалдан, амь насаа алдсан Л.Даваадорж, Халхын голд болсон тулалдаанд дайсны давуу хүчний дайралтыг няцааж 10 гаруй хүнийг устган 2 удаа хүнд шархдаж алтан амиа алдсан Л.Гэлэгбаатар, Монголын нисэх хүчинд олон жил хүчин зүтгэсэн Д.Гунгаа нар энэ цогцолборт мөнхөрлөө. 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр соёл, спортын цогцолбор болон “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцлоо.
Монгол хүнээ эрүүл байлгахыг Засгийн газар анхаарч олон ажил хийж байна. Эрүүл, боловсролтой хүн л улс орноо хөгжүүлнэ. Иймээс иргэдээ спортоор хичээллүүлж, эрүүл байлгахын тулд соёл, спортын цогцолбор барих хөрөнгийн асуудлыг ч Засгийн газар анхаарч байсныг Ерөнхий сайд энэ үеэр хэлэв.
Соёл, спортын цогцолбор нь 48 метр голчтой, дугуй хэлбэрийн барилга юм. Төрөл бүрийн арга хэмжээ явуулах боломжтой энэ цогцолбор нь 1000 хүний суудалтай юм байна. 
Нээлтээ хийсэн “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэн нь Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын  эрэгт байрладаг. 1 га орчим талбайд 23 сум, 1 тосгон өөр өөрийн онцлогийг харуулсан байгууламжийг дүрслэн бүтээх юм.  Энэ цэцэлэгт хүрээлэн жилээс жилд шинэлэг бүтээл, үзмэрээр баяжих бөгөөд төрөл бүрийн мод, бут, сөөг, цэцгийн мандал тарьц суулгац, тоглоом наадгайтай болж Хөвсгөл нутгийн зон олон, хол ойрын зочин гийчид, аялагчдын үдэлж морддог, хүүхэд залуус, настнууд цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болно гэж аймгийн удирдлага ярилаа.
      Хөвсгөл аймгийн Мөрөн хот 9 мянга гаруй мод бут, сөөгтэй. Цаашид ногоон байгууламжаа ихэсгэхээр төлөвлөсөн байна.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК