Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 07 сарын 27
pm_chingunjaw_stamp.jpgХотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Хотгойдын Чингүнжав” марк гүйлгээнд гарлаа.
Маркийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярын тэргүүлдэг “Хотгойдын Чингүнжав” сан санаачлан бүтээлгэсэн байна. Маркны нээлтийн ёслол аймгийн музейд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч, өөрөө үндэсний хороог нь ахлан удирдлага, зохион байгуулалтаар хангасан Ерөнхий сайдад “Хотгойдын Чингүнжав” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Баяр талархлаа илэрхийлсэн байна.
Маркны анхны хувийг музейд үүрд хадгалуулахаар Ерөнхий сайд С.Батболд, сангийн тэргүүн С.Баяр нар музейн хананд байрлууллаа. Энэ өдрүүдэд “Хотгойдын Чингүнжав-300 жил” сэдэвт үзэсгэлэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарч байна.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК