Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

С.БАТБОЛД : ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭД ТӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 07 сарын 27
pm_xuwsgul_xunsnii_zax.jpgМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захаар орж худалдагч, худалдан авагч нартай уулзав.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой, зарим талаар буурсан, нийлүүлэлт ч сайн байгаа тухай худалдагч нар ярилаа. Эх орондоо үйлдвэрлэсэн гурил, эх орныхоо хөрс шороонд ургуулсан хүнсний ногоогоор иргэдээ хангах нь эрүүл мэнд, эдийн засгийн талаасаа ч  аль алиных нь эрх ашигт нийцнэ гэдгийг Ерөнхий сайд сануулж байлаа.
Мах, гурил, элсэн чихэр, хүнсний ногоо гэсэн хүнсний гол нэрийн барааны үнийн хөөрөгдөл гаргахгүй байхын тулд олон шат дамжлага, ченжийн гараар дамжуулалгүй зах, бирж ажиллуулахаар төлөвлөж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Махны үнийн хөөрөгдөл их байсан хаврын цагт нийслэл хотын захуудаар явж байдалтай танилцсан. Цаашид төр татварын бодлогоор хувийн хэвшлээ дэмжиж хүнсний гол нэрийн барааны үнийг зохицуулна. Ирэх жилээс үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа гэж Ерөнхий сайд хэлэв.  
Үнийн хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд хэрэглэгч-нийлүүлэгчийг шууд холбох механизм бий болгох, хангалттай хэмжээний махны нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иргэдээ хүнсний гол нэрийн барааны үнийн дарамтад өртүүлэхгүйн тулд Засгийн газар бүх талын арга хэмжээ авч байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК