|
|
Үйл явдлын мэдээ
|
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо |
|
|
|
|
Thursday, 2010 оны 06 сарын 03 |
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, малын сэг зэмыг устгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, ой хээрийн түймэр болоод гар хөл амны өвчний талаар цаг үеийн мэдээлэл сонсож, Монгол Улсын шадар сайд, Онцгой комиссын дарга М.Энхболд цаашид хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх талаар чиглэл өглөө.
Малын сэг зэмийг устгаж дууссан байна
2009-2010 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд 8,1 сая мал хорогджээ. Хорогдсон малын сэг зэмийг устгаж үндсэндээ дууссан, хадваргүйтлийн ажил эхэллээ гэж өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хурлын үеэр мэдэгдлээ. Энэ ажилд зориулан Засгийн газраас 756,6 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь, Өвөрхангай, Ховд аймагт малын сэг зэмийг устгахад 2,1 тэрбум төгрөг зарцуулжээ. 30-60 хоногт үргэлжилсэн энэ ажилд 25673 хүн оролцсон байна.
Малын сэг зэм устгал болоод ариутгал халдваргүйтлийг энэ сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо. Мөн тэжээлийн ургамлын үрийн хангамжийг нэмэгдүүлэн, хадлан бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж ирэх сарын 15-наас хадлан, өвс тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлэх бэлтгэл хангахыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан юм.
Мал сүргээ оторлон таргалуулах, хашаа хороо, өвөлжөө бууцыг ариутгах, мал сүргийг тарилга туулгалтад хамруулах талаар энэ хурлын үеэр мөн яригдсан юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Мөнхөөгийн Оюунчимэгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар томиллоо. |
|
|
|
|
Wednesday, 2010 оны 05 сарын 19 |
М.Оюунчимэг 1970 онд төрсөн. Гэр бүл, 2 хүүхдийн хамт амьдардаг. Санкт-Петербург хотын Улсын их сургууль, АНУ-ын Оклахомагийн их сургууль төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй.
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд редактор, ахлах редактор, МҮОНТ-ийн “ММ” агентлагт тоймч, ерөнхий редактороор ажиллаж байсан юм.
|
|
|
Нутгийн удирдлагын танхимын нээлт боллоо |
|
|
|
|
Monday, 2010 оны 05 сарын 17 |
Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/ Нутгийн удирдлагын танхимтай боллоо. Тус танхимын нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, дэд дарга Д.Нямжав, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Шоко Нода оролцлоо.
ЗГХЭГ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран тохижуулсан энэхүү танхим нь Төрийн ордны зүүн талын дөрөвдүгээр давхарт байрлах бөгөөд орон нутагтай холбоотой цаг үеийн мэдээллийг албан хэрэгцээд зориулан түгээх юм.
Аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын хөтөлбөрүүд, үүх түүх, өнөөгийн байдал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо багийн талаарх бүхий л мэдээллийг энд нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлжээ.
ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын хэлтсийн ахлах референт М.Сандаг-Очир “Энэ танхимд гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Засгийн газраас орон нутгийг удирдах ажиллагааг шуурхай болгоно, орон нутагтай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах бичил номын сан байгуулсан, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга нарын сургалт семинар зохион байгуулна. Цаашдаа теле хурал зохион байгуулдаг болохоор бэлтгэж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” VI ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ |
|
|
|
|
Tuesday, 2010 оны 05 сарын 04 |
Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах Зөвлөл, Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын холбоо хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг 2010 оны тавдугаар сарын 2-нд Лондон хотноо амжилттай зохион байгууллаа.
ИБУИНВУ-д Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Алтангэрэл чуулганы ажиллагааг нээж хэлэхдээ “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах Зөвлөл Монгол орноос анх удаа чуулганд цахим хэлбэрээр оролцож буйг сайшааж, цаашид тус Зөвлөлөөс биечлэн оролцож, гадаадад амьдарч буй иргэдийнхээ тулгамдаж буй асуудал, санаа бодлыг сонсож, дүн шинжилгээ хийж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газраас олон арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэлээ.
Зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд хамгийн олон буюу 23 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд эдгээрийг товхимолд эмхэтгэж олон нийтэд хүргэх юм байна.
|
|
|
Friday, 2009 оны 11 сарын 13 |
|
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Норовын Алтанхуяг
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд
Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Сангажавын Баярцогт
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд
Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр
Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга
Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдТөгсжаргалын Ганди
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Түнжингийн Бадамжунай
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Самбуугийн Ламбаа
Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Чимэдийн Хүрэлбаатар
|
|
|
|
|