Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье

С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье PDF Хэвлэх И-мэйл
Saturday, 2010 оны 07 сарын 24
pm_in_arhangai.jpg Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзлаа.
   Үндэсний аюулгүй байдал, үзэл баримтлалын зорилгын салшгүй хэсэг нь монгол хүн, гэр бүл, үндэсний аж ахуйн нэгжээ бүх талаар дэмжиж туслахад оршино гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.
 Төр иргэнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийг нь хамгаалж, эрүүл иргэнээ боловсролтой  болгох ёстой. Эрүүл, боловсролтой иргэнээ ажлын байраар хангаж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг бүх хүнийг тэтгэвэртэй болгоно. Үүний тулд уул уурхайн, хөдөө аж ахуй зэрэг салбараас олох орлогыг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж иргэддээ ил тод, шударгаар хуваарилна. Ажлын байр бий болгох, Их бүтээн байгуулалт, бизнес эрхлэх орчныг “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хүрээнд бүх талаар бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв.
 Гэхдээ иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургах бус, хөгжилтэй орон болгохын тулд төр, засаг нь ойлгомжтой, шударга, иргэний нийгмийн оролцоотой, хяналттай байх ёстой гэж тэрээр үзэж байна.
  Бүтээлч ард түмэн-хөгжилтэй улс болохын тулд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, төр нийгмийн харилцаа зэрэг бүх салбарт Европын стандартыг нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээж авсныхаа дараа мэдэгдсэн. Энэ байр сууриндаа хэвээр байгаа, ажил хийгдээд эхэлсэн, үр дүнд хүргэнэ гэдгээ Засгийг газрын тэргүүн  Архангайчуудад хэллээ.
 Засгийн газар орон нутгийн хөгжлийн индексийг гаргаж, байгалиас хараат бус, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалахын тулд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хувийн хэвшилтэйгээ хамтран зохицуулах, орон нутагт эрх мэдэл, хариуцлагыг нь давхар хүлээлгэх зэрэг бодлого баримталж байна.
 Хамтарсан Засгийн газар улс орны хөгжил, ард иргэдийн эрх ашгийн төлөө олон ажил амжуулж байгаа ч хийж, бүтээснээ сурталчилж иргэддээ хүргэхэд анхаарахгүй байгааг олон хүн сануулсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрлөө.
 Хүнээ хөгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ. Хөгжил, дэвшлийн төлөө гэсэн аливаа бүтээлч санал, санаачлагыг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын баруун 9 аймагт хийх албан томилолт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК