Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow Тяньжины төлөөлөгчид айлчилж байна

Тяньжины төлөөлөгчид айлчилж байна PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 07 сарын 27
shadar_tianjin.jpgУлаанбаатар хотын захирагчийн урилгаар Тяньжин хотын удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчид нийслэл хотод айлчилж байна. Тэд өнөөдөр  Монгол улсын шадар сайд  М.Энхболдтой уулзав.
“Хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа улс төрийн харилцааны хүрээн дэх айлчлалууд өргөжин хөгжиж байна.  Тухайлбал, хэдхэн сарын өмнө Монгол улсын ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол, сар гаруйхны өмнө БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга ноён Вэнь Зяабао манай оронд айлчилсан нь энэ бүхнийг илтгэж байгаа хэрэг” хэмээн шадар сайд М.Энхболд эрхэм зочдыг угтан авахдаа хэлж байлаа.Эдгээр  айлчлалын хүрээнд яригдсан асуудлыг бодитой ажил болгоход монголын талын комисс идэвхтэй ажиллах болно гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Тяньжин боомт бол Монголын хувьд хамгийн ойрхон далайн боомт юм, бид олон жилийн турш далайн боомт хотод өөрийн төлөөлөлтэй болох талаар хичээн ажилласны үр дүнд энэ талаар тодорхой амжилт гарсан гэдгийг ч  дурьдлаа.  Тус боомт хотод монголын бизнес эрхлэгчдийн зүгээс томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тяньжины чөлөөт бүсийн монголын харьяанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын холбоонд татваргүй гаргах бодол буйг ч Шадар сайд яриандаа тэмдэглэж байв. Өөрөөр хэлбэл “JSP” хөтөлбөрийн хүрээнд 720 нэр төрлийн барааг татваргүй гаргах боломжтой юм байна.
Харин эрхэм зочдын хувьд өргөн бүрэлдэхүүнтэйгээр манай улсад анх удаа ирж байгаагаа тэмдэглээд, төрийн  дээд хэмжээний айчлалын хүрээнд зурагдсан санамж бичиг, протоколыг баталгаажуулж  хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой хэмээн айлчлалаа тодорхойлж байв. Зочдын дотор үндсэн хөрөнгө нь 10- 20 тэрбум юаньд хүрдэг эрхмүүд нэлээдгүй байгааг танилцуулгын явцад анзаарагдаж байлаа. Тяньжиний зочид манай орны үзэсгэлэнт газруудаар аялж, хэд хэдэн уулзалт хийх юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн  албанаас мэдээллээ.
 
< Өмнөх   Дараах >
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК