|
Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа |
|
|
|
|
Wednesday, 2010 оны 09 сарын 01 |
|
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын (БНЭУ) Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) Тагнуулын нэгдсэн хорооны дарга Х.Упадъяи тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Монгол Улс, БНЭУ нь олон жилийн уламжлалт, найрамдалт, нөхөрсөг бөгөөд шашин соёлын хувьд ойр харилцаатай гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Монгол Улс БНЭУ-тай гуравдахь хөршийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байдаг гэдгийг Шадар сайд цааш тэмдэглээд, сүүлийн жилүүдэд соёл боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт Монгол-Энэтхэгийн харилцаа өргөжин тэлж байгааг онцоллоо.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Сурагчдын үдийн хоолны чанар, сургалтын орчинд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо |
|
|
|
|
Wednesday, 2010 оны 09 сарын 01 |
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүн ам шигүү суурьшсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Ерөнхий боловсролын 35 дугаар дунд сургуулийн хамт олонтой 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн өглөөг угтлаа.
Гэр хорооллын дунд байрладаг тус сургуульд энэ жил 1520 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд тэдний 120 нь зургаан настай нэгдүгээр ангид суралцаж буй хүүхдүүд юм. Засгийн газрын тэргүүн тус сургуулийн нээлтэд оролцож сурагч, хүүхдүүд, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд хандан үг хэлэхдээ “Манай улс хүүхэд залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, байнга анхаарч байгаа. Энэ оны байдлаар төсвийн нийт орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролд зарцуулж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хүнд халдварлах магадлалтай шувууны ньюкаслин өвчин гарлаа |
|
|
|
|
Monday, 2010 оны 08 сарын 30 |
|
Шувууны гоц халдварт ньюкаслийн өвчин гарсантай холбогдуулан наймдугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдлаа.
Энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хэсгийн задгайд тахианы аж ахуй эрхэлдэг “Нионшель” ХХК-ийн шувууны аж ахуйд гоц халдварт өвчин болох
“шувууны ньюкаслийн өвчин” гарсан байна. 10-аад хоногийн өмнө тус аж ахуйгаас ирсэн дуудлагын дагуу мэргэжилтэнүүд ажиллан, шинжилгээ хийснээр энэ өвчин болох нь тогтоогджээ. Энэ өвчин нь шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал гоц халварт өвчин юм байна. Тус өвчин нь монголд анх удаа илэрч байгаа нь энэ бөгөөд Япон, Израйль, Перу, Герман улсад тус тус оношлогдсон өвчин ажээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар тус өвчнийг тэжээлээс үүдэлтэй хэмээн урьдчилсан байдлаар оношилж байгаа юм байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 13 - 16 - 875 |