Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав                          Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа                          ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр

Нүүр
Хүнд халдварлах магадлалтай шувууны ньюкаслин өвчин гарлаа PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 08 сарын 30

ontsgoi_komiss.jpgШувууны гоц халдварт ньюкаслийн өвчин  гарсантай  холбогдуулан наймдугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдлаа.
Энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хэсгийн задгайд  тахианы аж ахуй эрхэлдэг  “Нионшель” ХХК-ийн шувууны аж ахуйд гоц халдварт өвчин болох
“шувууны ньюкаслийн өвчин” гарсан байна. 10-аад хоногийн өмнө тус аж ахуйгаас ирсэн дуудлагын дагуу мэргэжилтэнүүд ажиллан, шинжилгээ хийснээр энэ өвчин болох нь тогтоогджээ. Энэ өвчин нь шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал гоц халварт өвчин юм байна. Тус өвчин нь монголд анх удаа илэрч байгаа нь энэ бөгөөд Япон, Израйль, Перу, Герман улсад тус тус оношлогдсон  өвчин ажээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар тус өвчнийг тэжээлээс үүдэлтэй хэмээн урьдчилсан байдлаар оношилж байгаа юм байна. 
 

Дэлгэрэнгүй...
 
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХИ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 08 сарын 30

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАЛТ ХИЙЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХИЙГДЭХ ШАЛГАЛТЫН  ТАЛААРХИ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ   

2010.08.30

Монгол улсын Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын  нас, бие бялдрын хэрэгцээнд тохирсон, чанар,   эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар хангах зорилгоор 2006 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж бага ангийн сурагчдыг үдийн цайгаар хангах, зардлыг төрөөс  санхүүжүүлэх шийдвэр гарган мөрдөж байна. Одоогоор ЕБС-ийн 1-5-р ангийн 274000 сурагч  үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна.
Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан  Монгол улсын шадар сайдын баталсан  удирдамжаар Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй тендерээр шалгарсан аж  ахуйн нэгжүүд болон Ерөнхий боловсролын сургуулиудад улсын хэмжээнд шуурхай үзлэг шалгалтыг  8-р сарын 30,31–ний өдрүүдэд  хийж  байна.

 

Дэлгэрэнгүй...
 
Ерөнхий сайд С.Батболд Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 08 сарын 30

pm_meets_japanese_foreign_minister.jpgГовийн аймгуудад томилолтоор ажиллаж, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаа элсэн цөлд зохион байгуулаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын  шинэ долоо хоногийн ажил Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяатай уулзсанаар эхэллээ.
Манай улсад айлчилж буй ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд  Австрали, Хятад, Солонгос, Сингапур, БНСВУ зэрэг Ази Номхон далайн таван оронд албан ёсны айлчлал хийжээ. Япон улс Ази Номхон далайн 31 улсад өөрийн Элчин сайдын яамтай бөгөөд гадаад айлчлалын зургаа дахь орноороо Монгол Улсыг сонгосон нь Японы Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаагаа ихээхэн чухалчилж буйн илрэл гэж Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам мэдэгдэж байгаа юм.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 17 - 20 - 877
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК