Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр

Нүүр
МОНГОЛЫН ГОВИОС ИЛГЭЭХ ИЛГЭЭЛТ PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 08 сарын 27
2010 оны 8 дугаар  сарын 27-ны өдөр  Өмнөговь Баяндалай сум
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын  суурь конвенцийн үзэл санааг иш үндэс болгон, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх талаар улс орнуудын гаргаж байгаа үр бүтээлтэй санал, санаачилгад нэн талархалтай байгаагаа илэрхийлэн, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь хөгжиж байгаа болон нэн буурай орнуудын нийгэм-эдийн засагт хүндээр тус байгааг онцолж тэмдэглэн,
уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын шинэ гэрээ хэлэлцээр байгуулах ажил удаашрах нь ихээхэн уршигт үр дагаварт хүргэж болзошгүйг анхааран,
Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа  2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ихээхэн цөлжиж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудад хандан энэхүү илгээлтийг гаргаж байна.
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ-ВЬЕТНАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИСС ХУРАЛДАНА PDF Хэвлэх И-мэйл
Thursday, 2010 оны 08 сарын 26

shadar_vietnam.jpgМонгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдаан маргааш буюу 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд эхэлнэ.
Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга, тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Ху Суан Хүнг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод бараалхав. 
Харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Засгийн газар хоорондын комиссын хурал чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжсон. Цаашид худалдааг хоёр урсгалтай болгох, эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Шадар сайд М.Энхболд тэмдэглэв.

Дэлгэрэнгүй...
 
2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2010 оны 08 сарын 25

pm_in_areva.jpgМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  говийн аймгуудаар хийж байгаа албан томилолтынхоо үеэр ингэж мэдэгдлээ.  Тэрбээр 8 дугаар сарын 25 ны  өдөр Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй  “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани нь одоогийн байдлаар туршилтын олборлолт явуулж байгаа  бөгөөд  хамгийн сүүлийн үеийн мэдээгээр  жилийн эхнээс хойш 328739 баррель нефть олборлоод байгаа аж.  Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих ажээ.  Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат нь 2010 онд дуусах бөгөөд цааш 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм байна. Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая хэмээн Ерөнхий сайдад танилцуулж байлаа.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 21 - 24 - 875
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК