Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр

Нүүр
Ерөнхий сайд фермерийн аж ахуйтай танилцлаа PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 08 сарын 24

pm_in_dornogovi.jpgЗасгийн газрын хуралдааныг  Өмнөговь аймагт зохион байгуулах, түүнчлэн говийн гурван аймгаар ажиллах Eрөнхий  сайдын томилолт наймдугаар сарын 24-ний өдөр Дорнын говиос эхэлсэн. 
Засгийн газрын олонх гишүүн Ерөнхий сайдтай хамт ажиллаж байгаа нь энэ  томилолтын онцлог гэж хэлж болно.  Тэрбээр замдаа сүү, ногооны “Өнөрбаяр” фермерийн үйл  ажиллагаатай танилцлаа.
Сайншанд хотоос зургаан км-т байрлах тус фермер нь жижиг, дунд зээлийн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд  тус аймгийн хамгийн том аж ахуй юм байна. 50 сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр боссон уг фермер нь эдүгээ үхэр, тахиа, гахайн аж ахуйтай болсон төдийгүй тарвас, өргөст хэмх  зэрэг нарийн ногоо ч тариалдаг юм байна. 
Ийм хэмжээний фермер байгуулахад говьд байтугай хангай нутагт ч багагүй бэрхшээл туулдаг. Ийм их ажлын ард гарч чадсан “Өнөрбаяр” фермерийнхэнд Ерөнхий сайд баяр хүргээд, жижиг дунд зээл жинхэнэ эзэндээ хүрэхийн ач холбогдлыг сайшааж байсан.

Дэлгэрэнгүй...
 
Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудад ажиллаж байна PDF Хэвлэх И-мэйл
Tuesday, 2010 оны 08 сарын 24

gov_reunion.jpgМонгол Улсын Засгийн газрын хуралдаан 2010 оны 8 дугаар сарын 27-ны баасан гаригт Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт болно. Хуралдаанаар дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн талаар хэлэлцэх юм. 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт албан томилолтоор ажиллахаар 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.
Ерөнхий сайд говийн аймгуудад ажиллах үеэрээ Дулааны цахилгаан станц, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын ажилтай танилцан, аймаг, сумдын иргэд, хөдөлмөрчид, төрийн захиргааны албан хаагчидтай уулзаж төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, цаашдын зорилтын талаар танилцуулж үүрэг, чиглэл өгөх юм.

Дэлгэрэнгүй...
 
Ерөнхий сайдад Германы парламентын төлөөлөгч бараалхав PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 08 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-ын Бундестагийн Батлан Хамгаалахын Байнгын хорооны орлогч дарга, доктор Карл А.Ламерсыг 2010 оны наймдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс нь олон тулгуурт гадаад бодлого баримталдаг бөгөөд ХБНГУ-ыг өөрийн гуравдахь хөршөө гэж үздэг. Иж бүрэн түншлэлийн хүрээнд боловсрол, батлан хамгаалах салбарт, ялангуяа энхийг сахиулах үйлсэд хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Өнөөдөр хоёр талын хамтын ажиллагааг, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ түүхэн боломж бидэнд ирээд байгаа бөгөөд манай орны герман хэлтэй олон мянган иргэд хоёр улсын харилцааны гүүр болж өгөх нь дамжиггүй юм гэдгийг Ерөнхий сайд онцолоо.
Германы техник технологи, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ач холбогдлыг Ерөнхий сайд мөн дурдаад, Монгол Улс Европын Холбоотой Түншлэл, Хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар ажиллаж байгаа энэ үед Германы талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 25 - 28 - 875
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК