|
Ерөнхий сайдад Германы парламентын төлөөлөгч бараалхав |
|
|
|
|
Monday, 2010 оны 08 сарын 23 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-ын Бундестагийн Батлан Хамгаалахын Байнгын хорооны орлогч дарга, доктор Карл А.Ламерсыг 2010 оны наймдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс нь олон тулгуурт гадаад бодлого баримталдаг бөгөөд ХБНГУ-ыг өөрийн гуравдахь хөршөө гэж үздэг. Иж бүрэн түншлэлийн хүрээнд боловсрол, батлан хамгаалах салбарт, ялангуяа энхийг сахиулах үйлсэд хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Өнөөдөр хоёр талын хамтын ажиллагааг, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ түүхэн боломж бидэнд ирээд байгаа бөгөөд манай орны герман хэлтэй олон мянган иргэд хоёр улсын харилцааны гүүр болж өгөх нь дамжиггүй юм гэдгийг Ерөнхий сайд онцолоо.
Германы техник технологи, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ач холбогдлыг Ерөнхий сайд мөн дурдаад, Монгол Улс Европын Холбоотой Түншлэл, Хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар ажиллаж байгаа энэ үед Германы талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Ерөнхий сайд АНУ-ын БХЯ-ны газрын даргыг хүлээн авч уулзав |
|
|
|
|
Friday, 2010 оны 08 сарын 20 |
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Батлан Хамгаалах Яамны Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хариуцсан газрын дарга, дэслэгч генерал Уоллес Грегсоныг 2010 оны наймдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд манай орны гуравдахь хөрш болох АНУ-тай хоёр талын иж бүрэн түншлэлийн хүрээнд ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэхэд болон худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг, батлан хамгаалах салбарт харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн олон улсын тавцан дахь хоёр талын хамтын ажиллагаа хөгжиж байгааг мөн онцоллоо.
Өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд монгол цэргүүд энхийг сахиулах үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд БСШУ-ны сайдад үүрэг өглөө |
|
|
|
|
Thursday, 2010 оны 08 сарын 19 |
Засгийн газрын тэргүүний орон нутагт ажиллах үеэр иргэдийн хамгийн их асууж, санаа зовоож байсан асуудал нь их дээд сургуулиудын сургалтын төлбөр асуудал байсан билээ. Түүний томилолтын үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж, үүний дотор уг асуудлын талаар тодорхой шийдвэр гаргасныг өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэв. Тухайлбал, 2010-2011 оны хичээлийн жилийн бүтэн жилийн сургалтын төлбөрийг эхний хагас жилийн төлбөрөөр авах, өөрөөр хэлбэл есдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн аж. Үүнтэй уялдуулан сургалтын төрийн сангийн зээл төлбөрийг энэ хугацаагаар тооцож үзэх юм байна. Энэ арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг БСШУ-ны сайдад өглөө.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 29 - 32 - 877 |