|
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа |
|
|
|
|
Wednesday, 2010 оны 08 сарын 18 |
|
ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД АЖИЛЛАХ МОНГОЛ АЖИЛЧДЫГ СИСТЕМТЭЙГЭЭР БЭЛТГЭНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баруун есөн аймагт албан томилолтоор ажиллан иргэдтэй уулзах үед ажлын байр хүссэн, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүн олон байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар онцгойлон ярьж, асуудлыг системтэйгээр шийдэх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус өглөө. Ингэснээр орон нутгийн залуус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч мэргэжил эзэмшиж, улмаар Оюутолгой төсөлд ажиллах боломж нээгдэж байна.
Оюутолгой ХХК манай иргэдийг ажлын байртай болгоход зориулж гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн 3300 хүнд мэргэжил эзэмшүүлэх юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Канадын Элчин сайд нутаг буцлаа |
|
|
|
|
Tuesday, 2010 оны 08 сарын 17 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Анна Биоликийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Хатагтай А.Биолик 2008 оноос Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан бөгөөд урьд нь ОХУ-д Ерөнхий консул, Казахстан Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч билээ.
Ерөнхий сайд А.Биоликийг Монгол Улсад суусан Канадын анхны Элчин сайд байсныг нь тэмдэглээд, Монгол Улсад суух хугацаандаа Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Ерөнхий сайдад их аварга Д.Дагвадорж ёслолын урилгаа гардууллаа |
|
|
|
|
Tuesday, 2010 оны 08 сарын 17 |
|
Монгол улсын ерөнхий сайд С.Батболдод сумогийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр бараалхлаа. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Токио хотын “Кокүгикан” ордонд зодог тайлж,үс авах их ёслолын ажиллагаагаа хийх ажээ. Энэ их ёслолын ажиллагаандаа Ерөнхий сайд С.Батболд болон түүний гэргийг албан ёсоор урьж, урилгаа Засгийн газрын тэргүүнд ийн гардуулсан юм.
“ Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, бас эх орноо сурталчлах ажилд асар их үүрэг гүйцэтгэж байгаад нь Монгол улсын Засгийн газар болон монголын ард түмэн туйлын баяртай байдаг. Их аваргын зодог тайлах энэ ёслол Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг хуудас нээх нь дамжиггүй. Сумогийн их спортоо хэдийгээр орхиж байгаа ч монгол улсынхаа нэр хүндийг цаашид олон үйл ажиллагаагаар өндөрт өргөж, үргэлжлүүлж явна гэдэгт бид найдаж байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 33 - 36 - 875 |