|
Ерөнхий сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав |
|
|
|
|
Monday, 2010 оны 08 сарын 16 |
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Хятадын Коммунист намын (ХКН) Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ууулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНХАУ-ын харилцааны түвшин, хөгжлийн чиг хандлагад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сүүлийн жилүүдэд хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, өндөр дээд түвшний айлчлалууд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Тэрээр Монгол Улсын хөгжлийн чухал энэ үе дээр хөрөнгө оруулалт, технологи, дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд БНХАУ-ын томоохон компаниудтай хамтарч ажиллах боломж байгааг дурдлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Ерөнхий сайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөө |
|
|
|
|
Sunday, 2010 оны 08 сарын 15 |
Бодит мэдээлэлтэй, үр дүнтэй ажил хэрэгч томилолт байлаа
Ингэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд баруун болоод төвийн бүс нутгаар хийсэн томилолтоо дүгнэж хэллээ. Тэрбээр томилолтоо өндөрлөж, өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Хархорин суманд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Монгол улсын баруун болоод төвийн бүсийн есөн аймаг, нийтдээ 60 гаруй сумын нутгаар 5600 орчим км урт замыг хорь гаруй хоногийн хугацаанд туулжээ. Ард иргэдийнхээ аж амьдралыг тэдний дунд орж сонссон, малчидтай газар дээр нь очиж яриа өрнүүлсэн, төр засгаас гаргаж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэж, бас тэдний тухай бодит мэдээллийг газар дээрээс нь авсан ажил хэрэгч айлчлал байсан байна. Таамгаар биш ажил болгох ёстой олон ажлыг энэ хугацаанд тэмдэглэн авч, Засгийн газрын хуралдаанаар эдгээр аймгаар явсан ажлаар томоохон төлөвлөгөө гаргаж ажиллах болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байв.
Зуд турханы дараа хангай бүсийн эдгээр аймагт зуншлага сайхан байгаа аж. Энэ хэрээрээ ч малчдын сэтгэл санаа тэнийжээ. Гэхдээ наадмын дараа намар гэдэг болохоор өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, түүнчлэн малчид өөрсдөө ихэд анхаарч байгаа нь сайшаалтай хэрэг хэмээн Ерөнхий сайд хэлж байлаа.
Гурилын үнэ нэмэгдэх бодит шалтгаан байхгүй
Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд энэ асуудалд нэлээн санаа зовж, шалтгааныг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээс сонсохыг хүсч байсан байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ |
|
|
|
|
Friday, 2010 оны 08 сарын 13 |
|
/Хөгжлийн төлөө Хүн хамгийн үнэт баялаг/
2010.08.14
Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт иргэд ээ.
Онгод найргийн унаган авъяастан, энэ нутгийн уугуул их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн магтан бахдан шүлэглэсэн Хөвч ногоон хангай, хөшиг номин тал, уудам цэнхэр говь хосолсон улс монголын галавт нутгийг эзэгнэгхэн суугаа хөдөлмөрч хичээнгүй, оюунлаг авъяаслаг Өвөрхангайчууддаа Засгийн газрын тэргүүний хувиасаа болон хамт яваа албаны нөхдийн халуун дотно мэндийг дэвшүүлье.
Орон нутагт ажилласан бидний олон хоногийн томилолт маань Өвөрхангайгаар эхэлж бас өндөрлөж байна. Эхлэл нь эртний түүхт нийслэл Хархорин, бариа нь домогт Арвайхээрээр овоглосон хот. Ердийн нэг тохиолдол биш ерөөл бэлэгдэлтэй гэж бодож байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 37 - 40 - 875 |