|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ |
|
|
|
|
Sunday, 2010 оны 09 сарын 05 |
|
2010 оны 9 дүгээр сарын 4 Эрдэнэт хот
Эрхэм хүндэт Эрдэнэтчүүдээ!
Тавтай сайхан намаржиж байна уу?
Манай улсын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтын эзэд болсон Эрдэнэт хотын бүтээлч, хөдөлмөрч иргэд Та бүхэнтэй намрын их ажил хөдөлмөр өрнөж байгаа энэ өдрүүдэд уулзаж байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймаг, мөн говийн 4 аймгаар явж, иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа.
Энэ удаагийн томилолтоороо манай орны үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгийн аймгуудад ажиллаж байна.
Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ гал голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 5 - 8 - 875 |