Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг
     
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ                          Иргэдийн санал тогтоол боллоо                          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа                          Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа                          Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ                          Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө                          Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ                          Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү                          Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа                          С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал                         
Нүүр xуудасЕрөнхий cайдХууль эрх зүйн актуудМэдээ мэдээлэлХэрэглэгчийн буланХолбоосуудВэбийн тухайХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх
Нүүр

Нүүр
Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ PDF Хэвлэх И-мэйл
Thursday, 2010 оны 09 сарын 02

Түүхэн ялалтын 65  жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд  С.Батболд оролцож, дайнд оролцож явсан ахмад дайчдад баяр хүргэж, үг хэллээ.
Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ XX зууны түүхэнд бараан мөр үлдээн, хүн төрөлхтөнд гай гамшиг гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий дахинд энх тайван тогтооход эргэлтийн үйл явдал болсны дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан зөвшөөрүүлэх онцгой үр дагавартай байсанд оршино хэмээн тэмдэглэж байв.  
Улиран одох он жилүүдэд үл мартагдах энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас  гаргаж, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад үеэ бахархах өдөр болгон тэмдэглэж байгаа юм.
Чөлөөлөх дайнд манай улсын 24 мянган дайчин эх орныхоо төлөө тулалдаж явсан бөгөөд  960 орчим ахмадууд эдүгээ энх тунх аж төрж байгаа юм байна. Тэдэнд 65 жилийн ойн медаль гардуулж, 163 ахмад дайчдыг  төрийн дээд одон медалиар  шагналаа.  Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 60 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулан өгсөн ажээ. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 
Засгийн газрын ээлжит хуралдаан болж 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2010 оны 09 сарын 01

government_reunion.jpg“Ньюкасли” өвчинтэй тэмцэхэд 125 сая төгрөг зарцуулна
Өнөөдөр болсон  Засгийн газрын хуралдаанаар  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгоны 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан   шувууны гоц халдварт “Ньюкасли” өвчний цагийн байдлыг авч хэлэлцлээ.  Халдварын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулан мөрдүүлэх, ариутгал, халдваргүйтгэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж өвчний тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов.  Уг өвчний тархалтыг цаг алдалгүй таслан зогсоох   арга хэмжээний зардалд зориулан нийт 125 сая төгрөгийг гаргах тухай тогтоолыг баталлаа. Тогтоолд дурдсанаар нийт 125 сая төгрөгийн 70 хувь буюу 87.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод, үлдэгдэл 30 хувь буюу 37.5 сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт тус тус зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгалаа.
Гоц халдварт Ньюкаслин өвчний халдвар авсан шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал халдварт өвчин юм байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн онцгой комисс, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварын голомтод хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэх ажлын хүрээнд

Дэлгэрэнгүй...
 
С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна PDF Хэвлэх И-мэйл
Wednesday, 2010 оны 09 сарын 01

pm_mon-kor_opening.jpgМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Солонгосын техникийн коллежийн 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд оюутан залууст хандаж үг хэлэхдээ “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45 мянган залуучууд сурч байна. Үүнээс гадна саяхан “Оюутолгой” төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сургаж мэргэшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Үүнд “Оюутолгой” төслөөс 36 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж хийх юм. Үүний 23 тэрбумыг нь суралцагчдын цалин, хоол хүнсний зардалд, 13 тэрбумыг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулна” гэсэн чихэнд чимэгтэй мэдээг дуулгалаа.
Хэдхэн хоногийн өмнө говийн аймгуудад ажилаад ирсэн Ерөнхий сайд С.Батболд “Мэргэжилтэй ажилчдыг даруй бэлтгэн гаргах шаардлага байгаа тул эхний 1000 хүнийг ирэх сарын 1-нээс, үлдсэн 2300 хүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгаж, сонгон сургахдаа төв, орон нутгийн оролцоог жигд хангаж, нийт хүн амын тоотой хувь тэнцүүлэн, суралцах хүний квотыг хот, аймаг,

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 9 - 12 - 875
Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК