| ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН МЭНДЭЛСНИЙ 300 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ |
| Wednesday, 2010 оны 07 сарын 28 | |
|
Ийнхүү чин зоригт Чингүнжавын мэндэлсэний түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулснаар ирээдүй хойч үед эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, түүний төлөө чин шударгаар тэмцэж ирсэн түүхэн хүмүүсийн баатралаг үйл хэргийг таниулахад чухал ач холбогдолтой боллоо. Түүхэн хүний их ойг угтаж бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн нь орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болжээ. Иймээс өнөөдрийн энэ баяр наадмын утга агуулга өргөн дэлгэр юм. Юуны өмнө газар нутаг, үндэс угсаа, түүх соёлынхоо төлөө үеийн үед тэмцэж, хамгаалж ирсэн өвөг дээдсийнхээ гавъяа дурсгалыг алдаршуулан, тэдэндээ хүндэтгэл үзүүлж буй их баяр юмаа. Энэ бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн нь болж, эрх дураараа аж төрж байгаа бахархам завшаан, тэнгэрлэг хувь заяагаа баясан тэмдэглэж буй иргэний их баяр юм. Энэ бол эцэг болсон дээд тэнгэр , эх болсон газар дэлхийгээ баясган , ястан угсаатныхаа ёс жудаг , уламжлал, заншлаа эрхэмлэх угсаа, язгуур соёлын их баяраа. Энэ бол эв найртай, шударга ариунаар ажиллаж, хийж бүтээснээрээ бахархах бас ирээдүйд хийх бүтээх их эрч хүч, урам зоригийг ундраах нийгэм, хөдөлмөрийн их баяр юм. Эрхэм хүндэт наадамчид аа? Хотгойд түмний бахархал шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадамдаа хүн бүр хүндэтгэл ёслол дүүрэн оролцож, ёс жудгаа эрхэмлэн , хүүхэд багачууд, өвгөд өтгөсөө баясган сайхан наадаарай. Хотгойд түмний хүлэг нь хурдан, бөхчүүд нь хүчтэй, харваа нь мэргэн байх болтугай. Хөвсгөлчүүдийн хийморь өөдрөг,хийж бүтээх урам зориг нь эрчлэн, бүтээл туурвилын их амжилт гаргаж улс орныхоо хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг Та бүхэндээ уриалан, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Хотлоороо сайхан наадаарай. |