Хүний хөгжлийн сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл
Friday, 2009 оны 11 сарын 20

Ерөнхий сайд хуулийн төсөл өргөн барилаа


2009.11.20._pm_huuliin_tesel_bariv.jpgМонгол улсын Ерөнхий сайд С. Батболд “Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд 11-р сарын 20-нд өргөн барилаа.
Ерөнхий сайд хэлэхдээ “Хүний хөгжил сан”-гийн тухай хууль батлагдсантай холбогдуулан улс төрийн сонгуульд хоёр намын ард түмэндээ амласан амлалтыг 2010 оноос хэрэгжүүлэхийн тулд энэхүү хуулийн төслийг өргөн барьж байна,  хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэлээ гэж  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.