Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам агентлаг, төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн үр хүүхэд, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.