Одоо Улаанбаатар Хотод:
Өнөөдөр : 2010 оны 11 сарын 26, Баасан гариг
     
Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлана                          С.Батболд: Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү                          ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ                          Бутаны төлөөлөгчид Нэг цонхны үйлчилгээтэй танилцахаар иржээ                          ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ САЙШААЖЭЭ                          Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой...                          С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана                          ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ                          Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов                          Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа                         
Нүүр xуудас Ерөнхий cайд Хууль эрх зүйн актууд Мэдээ мэдээлэл Хэрэглэгчийн булан Холбоосууд Вэбийн тухай Холбоо барих
Үндсэн цэс
Нүүр
Ерөнхий сайдЗасгийн газрын гишүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөр 2008-2012Ерөнхий сайдын хэлсэн үг, илтгэл, ярилцлагаСайд нар ярьж байнаХуулиуд [legalinfo.mn] Засгийн газрын тогтоол [legalinfo.mn]ХөтөлбөрүүдОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлд санал өгөх

left_banner_background.jpg

Нүүр arrow Ерөнхий cайд arrow Үйл явдлын мэдээ arrow Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов

Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов PDF Хэвлэх И-мэйл
Thursday, 2010 оны 11 сарын 11

europe_s.jpgМонгол улсын Засгийн газар   Европын холбоотой  ойрын жилүүдэд хамтран ажиллах тухай  санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл  Европын холбооны 2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг баталгаажууллаа.  Уг арга хэмжээ нь Европын холбооны элчин сайдууд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах уулзалтын хүрээнд болсон бөгөөд  Европын холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа. Европын холбоо Монгол улсыг хамтын ажиллагааны чухал түншээ гэж үзэх болсны нотолгоо гэж албаны хүмүүс дүгнэж байв.

2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд  хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд таван сая евро зарцуулахаар төлөвлөсөн ба ингэснээр Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтын хэмжээ 2007-2011 оны үеийнхээс 40 хувиар нэмэгдэж байгаа юм байна. Арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд хэлсэн үгэндээ “ Монгол улс гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн  төлөө эрмэлзэн ажилладаг.

Монгол улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлтийг  Европын холбоо болон гишүүн улсууд эхнээс нь   тууштай дэмжиж ирсэнд Монгол улсын  Засгийн газар болон монголын ард түмэн гүн талархаж байдаг.  Европын холбоотой  түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ оны эцсээр байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.  Монгол улс Европын холбоотой бүх талаар хамтран  ажиллах нэг хэсэг ажил нь өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг байлаа. Ингэснээр Европын норм стандартыг Монголд нутагшуулах ажил бодитоор хийгдэж эхэллээ.   

Европын холбооноос үзүүлэх техникийн тусламж, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр биднийг дэмжиж  хамтран ажиллах чиглэл тусгагдаж байгаа нь Монгол улсын Засгийн газрын дэвшүүлж байгаа хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байгаагийн нэг том илэрхийлэл юм” хэмээн тэмдэглэн хэллээ.
Уг хөтөлбөр нь хүний нөөцийн хөгжилд чиглэсэн үндсэн хоёр хөтөлбөрт зарцуулагдах юм.  Засаглал, ардчилал хүний эрх, институцын шинэчлэлд стандарт, хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 8 сая еврогийн хөтөлбөр хэрэгжих бол, тогтвортой амьжиргааны хөгжил орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр мөн техник мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжихэд 7 саяыг зарцуулах ажээ.

Европын холбооны монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэлэхдээ Монгол улс бий болж  буй  эдийн засгийн шинэ боломжуудаа  ашиглахад нь  дэмжлэг үзүүлэхийг Европын холбоо чухалчилж байгаа.  Энэ хүрээнд өнөөдөр нэн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр   боловсон хүчин  бэлтгэхэд зориулж  хөтөлбөрийг  зориулах гэж байгаадаа баяртай байна гэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
< Өмнөх   Дараах >

uuzlalt.jpg

Цаг агаар

ub

Хотуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм  

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээ 

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

     

    Вэб Тоолуур

    Та манай 1 -дэх зочин.
    mod_vvisit_counter Өнөөдөр
    mod_vvisit_counter Өчигдөр
    mod_vvisit_counter Энэ 7 хоногт
    mod_vvisit_counter Энэ Сард
    mod_vvisit_counter Нийт хандалт 1
    Copyright © Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба. 2010 он.  Бvх эрх хуулиар хамгаалагдсан.        Дизайныг Оргилсофт ХХК