Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
9 АЙМАГТ 3900 ТОНН ӨВС, ТЭЖЭЭЛ НЭМЖ БАЙРШУУЛНА
2011.01.10
Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Увс, Ховд аймаг дахь Улсын нөөцийн цэг, салбарт 3900 тонн өвс, тэжээл нэмж байршуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэлээ. Тээврийн зардалд шаардагдах 650 орчим сая төгрөгийн асуудлыг ирэх пүрэв гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх болсон байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасанд дарагдан 14 аймгийн 86 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй...
Дэлгэрэнгүй ..
Улсын Онцгой комисс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ оны отгон буюу 20 дахь хуралдаанаа хийж цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ
2010.12.31
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгийн Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг цастай байна. 15 аймгийн 86 суманд байдал хүндрэх нөхцөл бүрдсэн бөгөөд Завхан, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим сумын нутагт цасны зузаан 20 см хүрч хатуурчээ. Хөвсгөл аймагт 100 орчим мал хорогдсон, орон нутаг...
Дэлгэрэнгүй ..
Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлана.
2010.11.25
Улсын Онцгой комисс 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэн ийм шийдвэр гаргалаа.Сүүлийн 14 хоногт Дорнод, Сүхбаатар аймагт өвчлөл гараагүй бөгөөд дээрх 2 аймгийн нийт малыг вакцинжуулж дууссан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгазлан үзээд Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн б...
Дэлгэрэнгүй ..
БНХАУ-аас 100 мянган тун вакцин хандивлахаар болжээ
2010.10.11
Улсын онцгой комиссын ээлжит хурал 2010-10-11-ний өдөр болж Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Улсын онцгой комисс шүлхийн асуудлаар зургаан удаа хуралдаж, шаардлагатай хөрөнгө мөнгийг Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарган шийдүүлж , зөвхөн энэ хоёр аймагт 2,6 тэрбум төгрөг зарцуулаад байхад өвчний дэгдэлт дорвитой...
Дэлгэрэнгүй ..
Өвчний голомт шинээр үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа
2010.10.01
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, устгах ажлыг эрчимжүүлж, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн явц, өвчний үзлэг тандалт, вакцинжуулалт, устгал, ариутгал, халдваргүйтлийг зохих журмын дагуу зохион байгуулах, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд өнөөдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хурлын үеэр анхаарууллаа....
Дэлгэрэнгүй ..
Сүхбаатар, Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2010.09.15
Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албадыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд өнөөдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хурлын үеэр үүрэг болголоо. Мөн эдгээр аймагтай хил залгаа Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр болон Төв аймаг, нийслэл Улаанбаатар хотын нутгийн захиргаан...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ
1
2
3
4
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан