Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Ерєнхий Сайд энд бичсэн зvйлсийг уншдаг уу?
Ерєнхий Сайд цаг зав багатай байдаг хэдий ч энэ сайт руу орж vздэг. Холбоо барих хэсэгт байгаа санал хүсэлт илгээх хэсгээс ирсэн саналуудын тоймыг 7хоног тутамд Ерєнхий Сайдад танилцуулдаг.Таны илгээсэн санал хүсэлтийн хариуг бид таны утас и-мэйлээр илгээх учир та ( нэр, хаяг, утас, и-мэйл хаягаа ) үнэн зөв бөглөх хэрэгтэйг анхаарна уу. Буруу бөглөсөн тохиолдолд таны саналыг хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудалд саналаа яаж өгч болох вэ?
ЗГ-ын хуралдаан 7 хоног бүрийн лхагва гариг бүр хуралддаг бөгөөд хэлэлцэх асуудалын жягсаалтыг хуралдаан болохоос өмнө 5 хоногийн өмнө буюу баасан гаригт сайт дээрээ PDF хэлбэрээр тавих бөгөөд та санал хүлээж авах хугацаа буюу баасан гаригаас мягмар гаригийн хооронд зааврын дагуу санал хүсэлтээ илгээх бүрэн боломжтой. “ Санал өгөх хэсэгрүү сайтын баруун хэсэгт байрлах холбоосоор дамжиж орно уу ”

Ерөнхий Сайдтай яаж холбоо барьж болох вэ?
Ерөнхий Сайдтай манай e-mail хаягаар шууд холбогдох боломжгүй. Харин шаардлагатай тохиолдолд бид дамжуулж өгч болно.

Би Microsoft Internet Explorer 4.0 ашигладаг. Танай сайтыг ашиглахад хангалттай юу?
Windows-98, Microsoft Internet Explorer 4.0, Netscape Navigator 4.0, эдгээр болон, эдгээрээс дээших хувилбарууд байхад хангалттай.

Вэбсайтын хаана юу байгааг ойлгохгvй юм?
Энэ амархан Вэбийн бүтэц гэсэн цэсэнд бүх зүйлийг дэлгэрэнгүй үзүүлсэн байгаа.

Миний компьютер дээр ямар ч кирилл vсгийн фонт байхгvй тохиолдолд энэ сайтыг монголоор харах боломжтой юу?
Харах боломжтой.

Миний компьютерийн дэлгэц тохирохгvй байх шиг байна. Дэлгэцийн нягтрал ямар байх ёстой вэ?
Дэлгэцийн нягтралаа 1024х768 дээр тавихыг санал болгож байна. Үүнээс дээш нягтрал дээр тавьсан тохиолдолд дэлгэцийн чинь харагдац улам сайжрах болно. Харин таны компьютерийн дэлгэцийн хамгийн дээд нягтрал 640х480 тохиолдолд манай сайтыг харахын тулд scroll bar буюу гүйлгэх товч ашиглах хэрэгтэй болно. Дэлгэцийн нягтралаа өөрчлөхийн тулд Windows-ийнхаа Control Panel -руу орон Settings хэсгийг сонгон Screen resolution -ыг 1024x768-aap сонгож тохируулна уу.

Хайлтыг хэрхэн хийх вэ?
Сайтад 2 тєрлийн хайлт байгаа. Нэг нь сайтын ерєнхий хайлт мэдээний агуулгаас таны хүссэн үгээр хайлт хийнэ. Харин нөгөө мэдээг огноогоор нь ( хэрвээ та хайж байгаа мэдээгээ хэзээ нэмэгдсэнийг нь таамаглаж байгаа тохиолдолд хайлтын энэ төрлийг ашиглах нь тохиромжтой ) хайлт хийнэ.

Энэ сайт дээрээс зарим хуулиудыг хайгаад олсонгvй?
Зарим хуулиудыг бид сайт дээрээ тавьсан байгаа. Харин таны хайсан хууль байхгvй тохиолдолд Хуулиудтай линкууд хэсэг рvv орж УИХ, Хууль зvйн яамны сайтуудаас хvссэн хуулиа авч болно. Хэдийгээр англи хэл дээр орчуулагдсан хуулиуд харьцангуй цєєн байдаг боловч Хууль зvйн яамны сайтад зарим нь байгаа.

Миний сонирхсон асуулт, хариулт энд байхгvй байна?
Холбоо барих хэсэгт байгаа санал хүсэлт илгээх хэсгээс асуултаа бидэнрүү илгээх эсвэл манай утасруу залгаж шууд асуух боломжтой.

Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан