Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЭРЭЛХЭГ ЭХ ОРОНЧ ЧИН ВАН ГАДИНБАЛЫН ЧАГДАРЖАВЫН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.28 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 20011 оны 07-р сарын 28 ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо  Тэргүүн сайд, Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын дурсгалын хөшөөний нээлтэд оролцлоо. Аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэж буй Дундговьчууд энэ өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэн, туурга тусгаар улсыг сэргээн мандуулах түүхэн үйлсэд манлайлан оролцож, удирдсан Дундговь нутгийн унаган хүү, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат сайд Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын дурсгалыг ийнхүү мөнхжүүллээ.

Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хоёргүй сэтгэлээр тэмцсэн энэ эрхэм хүнээрээ төрөлх нутаг усныхан бид бүхэн бахархаж, хүндэтгэх ёстойг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлээд Таны тусгаар тогтнуулах гэж зүтгэсэн төр улс өнөөдөр бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, хөгжин цэцэглэж байгааг сүрлэг хөшөөний тань өмнө тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна гэлээ.

Чин ван Г.Чагдаржав бол тэр үеийн гадаадын түрэмгий бодлогыг гүнээ ухаарч эсэргүүцэж, тусгаар тогтносон Монгол Улсын төлөө улс төр, цэрэг, нийгэм, эдийн засаг, дипломат ёсны бүх арга хэрэгслээр биечлэн тэмцсэн тэргүүн язгууртнуудын нэг юм. Энэ хүний удирдсан Түр Засгийн газрын үйл хэрэг, Үндэсний эрх чөлөөний хувьсгал үр дүнд хүрч, Богд хаант Монгол Улсаа тусгаар тогтнуулж 1911 оны 12-р сарын 29-ний өдөр дэлхий дахинаа тунхаглан зарласан түүхтэй ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МАНДАЛГОВИЙГ УЛААНБААТАРТАЙ ХОЛБОХ ЗАМЫГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР БАРИНА
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа
14 АЙМАГ, ДҮҮРЭГТ АДУУНЫ ТОМУУ ӨВЧИН ГАРААД БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН М.ДАВААЖАРГАЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан