Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МАНДАЛГОВИЙГ УЛААНБААТАРТАЙ ХОЛБОХ ЗАМЫГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР БАРИНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.28 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зун 21 аймагт ажиллаад ирснийхээ дараа говийн аймагт хийсэн томилолтоо дүгнэхдээ “Говь сэрж байна” хэмээн хэлж байсан билээ. Үнэхээр өнөөдөр Монголын говь нутаг Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслийг дагаад бүтээн байгуулалтын ид халуун цэг болоод байгаа билээ. Төмөр зам, авто зам эрчим хүч  гээд дэд бүтэц бий болгох ид ажил тэнд өрнөж байна. Хөгжлийн энэ гараанаас түүх соёл аялал жуулчлалын бүс нутаг болох Дундговь аймаг хоцрох ёсгүй гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Тэрээр 2011 оны 07 дугаар сарын 27-28 ны өдрүүдэд  Дундговь аймагт ажиллахдаа Мандалговийг Улаанбаатартай холбох замын санхүүжилтийн асуудлыг шийдэж 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа Дундговьчуудад бэлэг барилаа. Зам дагаж хөгжил гэдэг. Засгийн газар эхний ээлжид говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажилд гол анхаарал хандуулж байна.  Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажлын явц  ямар байгаатай Ерөнхий сайд Дундговь аймгийг зорих замдаа танилцлаа. Харин одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Гэхдээ санхүүжилтээс болоод ажил удааширчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үлдсэн 104 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж  барихаар шийдвэрлэж байгаагаа тус аймгийн баярын арга хэмжээнд оролцохдоо дуулгасан нь нутгийн ардын баяр дээр баяр нэмлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт л гэхэд  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлэн ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс тус аймагт үүд хаалгаа нээх болсныг хэллээ.

Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учирсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч иржээ. ОХУ болон монгол эрдэмтдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргаад байна. Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл юм хэмээн Засгийн газрын тэргүүн хэлээд цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд С.Батболдын хувьд Дундговь аймаг сэтгэлд нь тун ойр байдаг гэдгээ ч нуусангүй. “Ээжийн минь төрсөн нутаг, хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ нутагтай салшгүй холбоотой. Тиймээс ч энэ нутаг надад сэтгэл дотно сайхан байдаг” гээд Дундговь аймгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгаагаа хэллээ.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цаашид   Дундговьчуудад хийх ажил их байна гээд хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амьжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг  захилаа. Мөн төрийн тэргүүн зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын гавъяат цол болон төрийн бусад дээд одон, медалиар шагнасныг Засгийн газрын тэргүүн гардуулан өгч баяр хүргэсэн юм. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, “Амгалан төрийн ажнай” шарга азарганы хөшөө цогцолбортой танилцсан.

  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа
14 АЙМАГ, ДҮҮРЭГТ АДУУНЫ ТОМУУ ӨВЧИН ГАРААД БАЙНА
ТАВАНТОЛГОЙН ОРДООС МОНГОЛЫН ИРГЭН БҮРИЙН ЭЗЭМШИХ 536 ШИРХЭГ ХУВЬЦАА АМИЛЛАА
ЭРЭЛХЭГ ЭХ ОРОНЧ ЧИН ВАН ГАДИНБАЛЫН ЧАГДАРЖАВЫН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан