Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.17 /
Байгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломжийг бий болгох “Таван-Эрдэнэ” арга хэмжээ. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд бямба гаригийн амралтын энэ өдөр олон ажил өрнөж байгаагийн нэг нь Соёлын төв өргөөнд өглөө эхэлсэн “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн” байсан юм. Зөвлөлгөөний дараагаар Сүхбаатарын талбайд “Таван-Эрдэнэ” арга хэмжээний албан ёсны нээлт боллоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсынхаа бүх сумаас ирсэн малын эмч, мэргэжилтнүүдийн улсын зөвлөлгөөн амжилттай өндөрлөж байна. Зөвлөлгөөнөөр олон чухал асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэр, уриалга гаргалаа. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх ёстой” гэдгийг эхлээд тэмдэглэлээ. Мөн Монголын бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулаад уг ажлын шууд эхлэл болгож Монгол Улсын малчин өрх болгонд хүрч хэрэгжих, бүх мал сүрэг хамрагдах “Таван-Эрдэнэ” арга хэмжээний нээлтийг хийж байна гэдийг онцоллоо.

Малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг бүх суманд хүргэх ажлыг энэхүү арга хэмжээгээр эхлүүлж байгааг Ерөнхий сайд энэ үеэр зарлаад энэ ажлыг бүх малчин айл өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг ч мөн хэлсэн юм.  Энэ нь нийт мал сүргийг эрүүлжүүлэх, улмаар нийгэм эдийн засгийн олон талын учир холбогдолтой. Ач холбогдлыг ард иргэдэд эхнээс нь ойлгуулж,  сум, багийн хэмжээнд оновчтой зохион байгуулж зохих үр дүнд хүргэх нь Малын эмчийн улсын зөвлөлгөөнд оролцогсод, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн үүрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн анхааруулж байлаа.   

“Таван-Эрдэнэ” арга хэмжээний үр дүн мал сүргээр дамжаад, малын ашиг шим, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэр аж ахуйн нэгж, Монголын бүх ард иргэдэд ач тусаа өгөх учиртай. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөрш орны Засгийн газрын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагийн дотор ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 375 сая рублийн үнэ бүхий 34,0 сая тун малын шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдваргүйжүүлэлтийн машин нийлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд дурдаад энэхүү тусламжийг үзүүлсэн ОХУ-Засгийн газарт гүн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Таван-Эрдэнэ” арга хэмжээний нээлтийн ёслолны үеэр “Монгол мал” хөтөлбөр”-ийн хүрээнд 100 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт үйлчилгээний автомашиныг хүлээлгэн өглөө. 2012 онд Монгол Улсын бүх сумын мал эмнэлэг үржлийн тасаг машинтай болох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол бөх Геннисийн амжилтын төлөө
Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ малчны хотонд хүрлээ
БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА
Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг
Засгийн газрын хуралдаан 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан