Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Тэргүүн шадар сайд Багануурт ажилалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.18 /
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур дүүрэгт ажиллаа. Тэрээр энэ үеэр Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ ЖДҮ-ийн сангаас 50 сая төгрөгийн зээл аван үйл ажиллагаа явуулж буй “Grand Power” хайрга олборлох компани, 300 сая төгрөгийн зээл авч ариутгал халдваргүйжүүлэлт шинэ технологи гаргаж буй “Мон Химо” компани, мөн 50 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөж буй Стандарт эсгий компаниудаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Багануурын уурхайн хувьд 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 730-аад сая тонны нөөцтэй тус компани жилдээ 3 сая орчим тонн буюу 60 тэрбум төгрөгний  олборлолт борлуулалтыг хийдэг байна. Тэд нүүрсээ Улаанбаатарын ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Эрдэнэт цахилгаан станцад нүүрсээ олборлодог. Тус компаний хувьд өртөгөөсөө хямд үнээр нүүрсээ борлуулдаг тул алдагдалтай ажилладаг гэсэн тайлбарыг Тэргүүн шадар сайдад тавьж байлаа. Мөн тус компаний хувьд нийт олборлолт явуулдаг талбайн лицензийг давхардуулан олгосон тул энэ тал дээр Тэргүүн шадар сайдаас дэмжлэг хүссэн.

Харин “Grand Power” компаний хувьд  50 сая төгрөгийн зээлээрээ үйлдвэрлэлээ өргөтгөж өөрийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа ба  05, 10, 20-ын хайрга олборлодог нийтдээ 10 аад ажилчинтай авсаархан үйлдвэр байлаа. Тэдний хувьд голын ай сав дагуу хайрга олборлохыг хориглосон тул ачилтаа нэлээд холоос хийдэг гэсэн зовлонг ярьж байсан. Харин “Мон Химо” компаний хувьд МУИС-ын хими биологийн салбарын доктор Дэмбэрэлнямбуу гэр бүлийнхээ хүний хамт эрдэм шинжилгээний хувийн компани байгуулсан нь энэ бөгөөд тэрээр ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр гол үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Түүний гаргасан ам зайлах уусмал болох Тамедин, гар ариутгагч Санитол зэрэг бүтээгдэхүүн нь олон нийтэд хүртээл болсон. Одоо элсний нүүдлийг зогсоохоор газрын хөрс элсийг дагтаршуулагч бодис, мод ургуулагч,  био 00, мөн галыг хоромхон утаагүй асаах бүтээгдэхүүнийг туршсан нь амжилттай болоод байгааг энэ үеэр танилцуулсан. Түүнчилэн адууны ясыг нунтаглан нано кальци болгосон нь Солонгосын талаас нийлүүлэх санал аваад байгаа аж. Тэргүүн шадар сайдыг оюутан ахуйд хими технологи зааж явсан Дэмбэрэлнямбуу багш монголдоо ховорхон эрдэмтэдийн тоонд тооцогддог бөгөөд түүний гаргасан шинэ бүтээлийг амьдрал дээр нэвтрүүлж үйлдвэрлэл болгон явуулах тал дээр анхаарч тэр ч бүү хэл улсын бодлого ч энэ шинэ бүтээлийг дэмжих ёстойг сайд онцолсон юм.

Эцэст нь эсгийний үйлдэрлэл явуулдаг багахан гэж болох цехээр орсон. Гэрийн эзэд эзгүй хотруу эсгийгээ борлуулахаар явсан байлаа. Харин тус цехийг хариуцсан Б.Одбаяр гэх залуу сайдын байцаалтанд орж“Өдөртөө 30 эсгий үйлдвэрлэдэг нэг бүрийг 35000-аар зардаг. Үйлдвэрлэж л чадвал борлуулалт хангалттай. Тэр ч бүү хэл Улаанбаатараас ченжүүд ирээд газар дээр нь авчихдаг өдөртөө сая төгрөг, сардаа 30 саяын  борлуулалт хийдэг болохоор үйлдвэрлэл боломжийн сайн явж байгаа. Өмнө нь улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг байсан бол 50 саяын зээл авсанаар одоо жилийн дөрвөн улиралд эсгий хийх боломжтой болсон” гэсэн хариултыг өгсөн юм. Багануурын хувьд 7-8 эсгий үйлдвэрлэгч байдаг бөгөөд тэднийг аймгийн удирдлагуудын зүгээс ч дэмжих бодлого баримталдаг аж.  

Ямартай ч Тэргүүн шадар сайдын эрхэлсэн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл эзэддээ хүрч, хүмүүсийн ахуй амьжиргаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь илт байлаа. Зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа  иргэдийн зүгээс зээлийн хүү багасч хугацаа уртассан нь үр дүнгээ өгч бизнесийн хувьд ихээхэн дэмжлэг болж байна гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Мэдээний бүлэг: Тэргүүн шадар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагыг эрчимжүүлнэ
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Төв аймгийг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ
Ерөнхий сайд Хенри Рамсфелдтэй уулзлаа
Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ
Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочноо хүндэтгэн үдийн зоог барилаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан