Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Орон даяар Хүүхдийн мөнгө олгож эхэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.10.22 /

Шинэчлэлийн Засгийн газар хавтгайрсан халамжийг халж Хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд Хүүхдийн мөнгө авах 987 мянган иргэн байна. Эдгээр хүүхдүүддээ өнөөдрөөс 20 мянган төгрөгийг нь олгож эхэллээ. Хүүхдийн мөнгө олголтын явцтай Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Хадгаламж банкны төв салбарт очиж танилцлаа.

2012 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 851 мянган хүүхдийн материал  арилжааны 13 банкинд ирсэн бөгөөд 744 мянган хүүхдийн нэрийн данс баталгаажиж мөнгө нь өнгөрсөн баасан гаригт дансанд нь орсон гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  ярилаа. Энэ 10 дугаар сарын 12-ноос хойш банкинд мэдүүлгээ өгсөн хүүхдүүдийн нэрийн данс ирэх 11 дүгээр сард нээгдэх бөгөөд 10 сарын мөнгийг нөхөж олгоно. Ингэснээр хүүхдэд нэрийн данс нээгдэж, мөнгө авах эрх үүсэж байгаа юм гэдгийг салбарын сайд хэлж байна.

Хүүхдийн мөнгийг иргэдэд чирэгдэлгүй олгох талаар ямар арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг асууж байлаа. С.Эрдэнэ сайд “Иргэд харъяа хороо, дүүргээсээ лавлагаа авдаг байсныг болиулсан. Цахим үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өөрийн сонгосон банкиндаа авч очоод мэдүүлэг бөглөхөд л хангалттай. Өмнө нь заасан банкинд, тогтсон хугацаанд очдог байснаас очер дугаар үүсдэг байсан. Энэ байдлыг мөн болиулсан. Иргэд сонгосон банкнаасаа хүүхдийнхээ мөнгийг авахаас гадна нэрийн дансанд орсон мөнгийг буцааж татахгүй гэдгийг С.Эрдэнэ сайд хэлээд энэ мөнгийг хүүхдийнхээ хадгаламжийн данс руу шилжүүлж, хуримтлал үүсгэж байгаа эцэг, эхчүүд олон байгааг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлнэ
Иргэдэд очих нүүрсний үнийг хоёр дахин буулгана
Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо
Цахим үнэмлэх тараах ажил 85 хувьтай байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Шинэчлэлийн баатруудтай оройн зоог барилаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан