Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.21 /
Төв аймгийн Цээл сумаас “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан “Шим үр” ХХК, “Улсын Тэргүүний тариаланч” Батжавын Дамдинсүрэн нарт Монгол улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 1 дүгээр сар 21-ны өдөр батламжийг нь гардууллаа. Шадар сайд тэргүүний тариаланчдад Засгийн газрын өмнөөс болон хувиасаа баяр хүргээд олсон амжилтаа ирэх жилүүдэд улам бататган ажиллахыг хүсэн ерөөлөө.

Төв аймгийн Цээл сумын “Шим үр” ХХК-ний хамт олон үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна. Мөн нэгж талбайгаас авч байгаа ургацын хэмжээг 22,1 цн-т хүргэж сүүлийн 3 жилийн амжилтаараа “Улсын Тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан бол механикжуулагч Батжавын Дамдинсүрэн 670 га-аас 1310 тнн үр тариа хураан авсан амжилтаараа “Улсын тэргүүний тариаланч” болжээ.

Засгийн газраас энэ жил “Улсын сайн малчин” 43, “Улсын тэргүүний фермер” 3, “Улсын тэргүүний тариаланч  хамт олон” 10, 15 “Улсын тэргүүний тариаланч”-ийг тодруулсан юм.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Ерөнхий сайд С.Батболд Улсын сайн малчны шагналыг гардууллаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ПАРЛАМЕНТЧДЫН 19 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
ЗАСГИЙН ГАЗАР ХҮНСНИЙ ХАНГАМЖ,АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
ИМПОРТЫГ БҮРЭН ОРЛОХ ГОЛ 40 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ БАЙНА
Тавантолгойг тойрсон таван асуудалд хариулт өглөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан