|
|
ЗГХЭГ-ынхан 100 жилийн ойн арга хэмжээгээ мод тарьж эхлүүллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.26 /
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон тус газрын ажилтнууд өнөөдөр Төрийн ордны зүүн талд мод тарилаа. Энэ нь Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх олон ажлын эхнийх бөгөөд ой тэмдэглэх ажил үүгээр эхэлж байгаа юм байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хэлтэс, албаараа нийлж усан хэмээх тодотголтой, 6-10 жил үрслүүлсэн гацуур модыг худалдаж авчээ. Гацуурыг мод үржүүлэг, мод, бут сөөгний худалдаа, тохижилт, ногоон байгууламжийн үйлчилгээ эрхэлдэг “БД” компани бэлтгэсэн бөгөөд ургаагүй тохиолдолд нөхөн тарих баталгаа гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Үндэсний их баяр наадам Монгол туургатны өдрүүдээр эхэлнэ
|
|
Иргэний нийгмийн төлөвшилд Ерөнхий сайд гарц хайж байна
|
|
ТАРИАЛАЛТАД 986 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
|
|
|
ЭНЭ ОНД 42 БАРИЛГАД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ПАСПОРТЖУУЛНА
|
|
ДИЗЕЛИЙН ТҮЛШНЭЭС ИМПОРТЫН ТАТВАР АВАХГҮЙ
|
|
Мэдээлэл харилцаа холбооны салбарынхан чуулж байна
|
|
|
|
|
|
|
|
|