Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт

 / Жагсаалтаар /

Төр, засгийн жолоо барьж байгаа улс төрийн хүчин, өнөөгийн засаг, төр юу хийж, ямар нөөц бололцоо бүрдүүлсэн бэ гэдэг л улс орны, та бидний цаашид үргэлжлэх амьдралын гарааны нөхцөл, гишгэх газар, үсрэх тавцан болж таарна. Тиймээс Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан жирийн иргэнээс эхлээд улс төрийн намууд хүртэл бүхний анхаарлын төвд өөрийн эрхгүй орж ирж байна.  Засгийн газар, БСШУЯ-аас олон улсын жишигт хүрсэн боловсролын бодлого хэрэгжүүлж байна, Кембрижийн боловсролын агуулгыг туршин нутагшуулна хэмээн мэдэгдэж, хэд хэдэн сургууль дээр ажил эхлээд, хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд ч талархалтай хүлээж авч  байгаа. Бас дээр нь Ерөнхий сайд С.Батболд “Сингапурыг өнөөгийн хөгжилд хүргэсэн Кембрижийн боловсрол” хэмээн хэдэнтээ тодотгож байсныг уншигч Та лав анзаарсан байх.

-…Төсвийн шинэхуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна...Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд V цахилгаан станцын төсөл бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал зам тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын нэг юм...

-...Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж,аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна.

-Манай улсын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өслөө. Энэ бол дэлхийд нэлээд өндөрттооцогдож байна. Цаашид ч дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байна… гэх мэтээр олныг дурдаж болох. Товчхондоо бол, “Хүнд хэрэгтэй, хөгжилд тустай” ажлуудыг хийж чадсан нь С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын онцлог гэж хэлж болох аж.

С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг толилуулж байна.

 

Нэг: Хүн ам, нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

1.1 Эрүүл мэндийн бодлого

1. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга  С.Батболдын санаачилсан 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт  хамруулах, эрүүл чийрэг өсгөлүүн бие бялдартай болгоход чиглэгдсэн ажил улс орон даяар “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар үргэлжилж байна.

2. Халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж” өвчнийг 40-өөс дээш насныханд, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийж байна 

3. Шинэчлэн найруулсан Эрүүл мэндийн тухай хуулиар аймаг,дүүрэг бүрт Нийгмийн эрүүл мэндийн төвтэй байхаар хуульчлав.

4. “Эрүүл мэндийн салбарт хийх цогц шинэчлэл”-ийн төлөвлөгөөнд аймаг, нийслэлд “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулахаар тусгасны дагуу 2010 онд Увс, Говь-Алтай, Орхон, Хэнтий, Дорнод аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийг тус бүр 560.0 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж байгаа бөгөөд Увс аймгийнхыг ашиглалтад оруулсан байна.

5. “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

6. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэн үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөв.

7. Орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан ядуу өрхөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрхийн бичиг олгох тогтолцоог бүрдүүллээ.

8. “Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах журам” баталж 28000 гаруй хүнийг үзлэгт хамрууллаа. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зардлыг Иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэж, нэг иргэн сар бүр 30000 төгрөгийн үнэ тарифтай дүйцэхүйц шинжилгээ, оношлогоонд хамруулах боломжийг бүрдүүллээ.

9. “Хүний хөгжлийн сан”-гаас иргэн бүрт олгогдох мөнгөний 500 000 төгрөгтэй дүйцэх үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж, тодорхой багцуудыг боловсруулан мөрдүүлснээр өртөг өндөртэй оношлогоо, эмчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэв.

10. Төлбөрийн чадваргүй, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгож эхэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн ядуу өрхийн гишүүд Бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ авч, даатгалын байгууллагатай гэрээтэй ажилладаг эмийн сангаас үнэ төлбөргүй эм авч байна. 2012 оны 7 дугаар сар гэхэд 9 дүүрэг, 21 аймгийг бүрэн хамруулна.

11. “Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого” болон үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээр хувийн эмнэлгүүдийн даатгалын санхүүжилтийн эзлэх хувийг 2012оны байдлаар 2008 оноос 4.7 хувиар нэмэгдүүлсэн байна.

12. Эрүүлмэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр дараах хууль, бодлогын баримт бичгүүдийг баталлаа.

Хууль:

  • “Эрүүл мэндийн тухай”,
  • “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”хуулийн шинэчилсэн найруулга,
  • “Дархлаажуулалтын тухай”хуульд нэмэлт өөрчлөлт, 
  • “Засгийн газрын тусгай сангийн тухай”,
  • “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай”,
  • “Онцгой албан татварын тухай хууль”,
  • “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль,
  • “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”

Үндэсний хөтөлбөр:

  • Үндэсний түргэн тусламжийн сүлжээ үндэсний хөтөлбөр
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
  • Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр
  • Эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
  • Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр
  • Сэтгэцийн эрүүл мэндүндэсний хөтөлбөр
  • Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
  • Тэгш дүүрэн хөтөлбөр
  • Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох тухай үндэсний хөтөлбөр
  • Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр

Үндэсний стратеги:

  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүйбайдал, тогтвортой хангамж үндэсний стратеги
  • Эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөр стратеги
  • Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги
  • Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичиг
  • Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги
  • Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны үндэсний стратеги
  • Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги
  • Дүлийрэлт, сонсгол бууралтаас сэргийлэх, хянах үндэсний стратеги
  • Вирүст гепатиттай тэмцэх үндэсний стратеги
  • Цахим эрүүл мэнд үндэсний стратеги
  • Эрүүл мэндийн боловсрол үндэсний стратеги
  • Хуурамч эмтэй тэмцэхүндэсний стратеги
  • ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги
  • Төрөлхийн тэмбүү өвчнөөс сэргийлэх үндэсний стратеги

13. “Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г батлан, Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангийн Эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчиллээ.

14. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийг явуулынамбулаторийнтоноглогдсонтээврийнхэрэгслээрхангалаа.

15. “Малчдын явуулын амбулаторийн ажиллах үлгэрчилсэн заавар”, “Явуулын амбулаторийн иж бүрдлийн жагсаалт”-ыг хэрэгжүүлж, малчдад явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Улсын төсөв, НҮБ-ын Хүн амын сан, Вьетнамын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар аймаг бүрт явуулын амбулаторийн зориулалттай 2 машин олгож БОЭТ, нэгдсэн эмнэлгийг зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглон үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2010 онд явуулын амбулаторийн үйлчилгээ 190 гаруй сумын хүн амд хүрч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна.

16. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 300 гаруй автомашин нийлүүлж түргэн тусламжийн парк шинэчлэлт хийв.

17. “Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцоо”-г үе шаттайгаар нэвтрүүлэн, ХӨСҮТ-д Үндэсний нэгж, аймаг, нийслэлд 30 нэгж, сум, өрхийн эмнэлгүүдэд 607 тандалтын нэгж байгуулан ажиллуулж байна.Мөн аймаг, нийслэлд халдварт өвчний дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах багуудыг байгуулан сургалт, сурталчилгааны болон голомтын халдвар эсэргүүцэх арга хэмжээнд шаардагдах 51 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр ханган, 2000 гаруй эмч, мэргэжилтэнг сургав.

18. 2009 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн улаан бурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг үндэсний хэмжээнд дархлаажуулалтад нэвтрүүлэн, 3 өвчний эсрэг 1 вакцинаар дархлаа тогтоон, хүүхдийн  хатгалтын тоог 2 дахин цөөрүүлэв.

19. Засгийн газрын 2008 оны 56 дугаар тогтоолоор Орхон аймагт, 2011 оны 156 дугаар тогтоолоор Өмнөговь аймагт Бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгуулахаар шийдвэрлэв.

20. ЭМЯ-ны харъяа 16 төрөлжсөн мэргэжлийн төв, эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн амаржих газрууд, Яаралтай тусламжийн төвийг өндөр хурдны VPNсүлжээгээр холбож эрүүл мэндийн салбарын мэдээллийн цахим сүлжээг бий болгосон.

21. “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

22. Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь, Орхон, Архангай, Булган, Төв, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь зэрэг 11 аймгийн 36 сум, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 23 нэр төрлийн 690 сая төгрөгийн яаралтай тусламж, багаж хэрэгсэл, сургалтын материал олгов.

23. Улаанбаатар хотод 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Клиникийн 1 дүгээр амаржих газрын 150 ортой өргөтгөл, 3 дугаар амаржих газрын 150 ортой барилгыг тус тус шинээр эхлүүлсэн. Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймагт 50 ортой амаржих газрыг ашиглалтад оруулж, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Булган аймгуудад 50 ортой, Говьсүмбэр аймагт 10 ортой төрөх тасгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэв.

Засгийн газрын 2010 оны 25 дугаар тогтоолоор нийслэлийн 1 дүгээр амаржих газрын засварт Засгийн газрын нөөцөөс 2.3 тэрбум төгрөг гаргаж иж бүрэн засвар хийв.

24. 9 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээг хэрэгжүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэн, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд мэргэшсэн мэргэжилтнүүдийг ажиллуулж эхлэв.

Ахмад настанд гэрээр сэргээн засалтын тусламжийг багаар үзүүлэх ажлыг шинээр нэвтрүүлж нийслэлийн 6 дүүргийн ахмад настнуудад хүргэж байна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээнд хэрэглэгддэг ерөнхий нэршлийн 132, худалдааны нэрээр 339 нэр төрлийн эмийг дунджаар 55-60 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

25. “Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлж, импортоор орж ирж байгаа болон үндэсний үйлдвэрүүдийн эмийн чанарыг Эрүүл мэндийн газар баталгаажуулдаг тогтолцоонд шилжүүлэв.

29. “Эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийн баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж байна. 2008-2010 онд дотор анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 50.6-аас 54.5 тэрбум төгрөгт, нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг 79.5-90.7 мянган төгрөгт тус тус хүргэж, салбарын хөрөнгө оруулалтыг 2.5 дахин нэмэгдүүлсний үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж шинэчлэгдсэн.

30. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ 22 оношийн бүлгээр санхүүжиж байсныг 115 бүлэг болгон өргөтгөв.

31. “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны  5 дугаартогтоол, “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай”Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны53 дугаар зарлиг гарч нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд бусад салбарын оролцоог сайжруулах, хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, хүн амын биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэх орчин нөхцөлийг бий болгоход ихээхэн анхаарч ирлээ.

32. “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж,урамшуулах журам”, “Спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, санхүүжүүлэх журам”, “Олимп, тивийн наадам, дэлхийнзэрэглэлийн тэмцээнд мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчинтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагнал олгох журам”-ыг тус тус баталсан нь тамирчдын амжилтыг сайжруулахадчухал үүрэг гүйцэтгэж байна.  

33. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Налайх дүүрэгт барих нийт 15.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий спорт цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан зургийн ажлыг гүйцэтгэж, 2012 оны улсын төсөвт 6 спорт цогцолборыг барьж байгуулах 6.0 тэрбум төгрөгийг тусгасан. Мөн Нийслэлийн 1000 хүний суудалтай спорт цогцолборын шавыг тавьсан.

34. “Телемедициний үндэсний сүлжээний бүтэц, үйл ажиллагааны журам”-ыг батлан Эрүүл мэндийн газрын бүрэлдэхүүнд Зайн анагаах ухааны хөгжлийн хэлтэс байгуулсан.

Улаанбаатар хотын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийг түшиглэн Телемедициний төвийг төрөлжсөн хэлбэрээр байгуулсны үр дүнд хөдөө орон нутгийн хүн амд алсын зайн оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр телемедицины оношлогооны сүлжээг өргөжүүлж, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг хамруулаад байна.

 

1.2 Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого         

1. Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийгУИХ-д өргөн мэдүүлээд байна.

2. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлууллаа.

3. Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

4. 2008-2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 389 гэр цэцэрлэг байгууллаа.

5. 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 2007-2008 оны хичээлийн жилийнхээс төрийн өмчийн цэцэрлэг 68-аар нэмэгдэж 734-д, хувийн хэвшлийн цэцэрлэг 43-аар өсч 145-д хүрлээ. Манай улс 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 879 цэцэрлэгтэй болоод байна.

6. “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив”-ыг жил бүр шинэчлэн баталж, цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох дундаж зардлаар санхүүжүүлсэн нь хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болсон байна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд цэцэрлэгүүдийн санхүүжилтийн хэмжээ 2.5 дахин нэмэгдэж 36.3 тэрбумаас 91.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

7. 2009 оны 1 дүгээр сарын 1-нээстөрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцах болсон нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөөлөв.

8. 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжинэ.

9. Сурах бичгийг шинэчлэх ажлын хүрээнд шилжилтийн хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалтын хөтөлбөрт нийцсэн сурах бичгийг боловсруулах, хэвлэн тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө түгээх ажлыг бүрэн хэрэгжүүлдэг болсон бөгөөд шинэ сурах бичгүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсанд байрлуулж байна. Сурах бичиг шинэчлэх ажил 2013-2014 оны хичээлийн жилд бүрэн дуусах болно.

10. Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран “Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого”-ыг 2019 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны стратеги, санамж бичигт гарын үсэг зурж, ажлыг эхлүүлээд байна.

11. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох, хасахжурам”-ыг үндэслэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багшаар бүрэн хангах бодлого баримтлан ажиллаж байна.

12. Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдын цалинг улиралд 45 хүртэл хувь, сард дунджаар 15 хүртэл хувиар ажлын үр дүнгийн урамшуулал болгон нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэн, 2009-2011 онд нийт 45.6 тэрбум төгрөг зарцуулж, ерөнхий боловсролын сургуулийн 38645, цэцэрлэгийн 15022, нийт 53667 багш, ажилтнууд хамруулав.

Багш нарын үндсэн цалинг 2012 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэхээр 3 талт хэлэлцээрийг хийлээ.

13. Албан бус боловсролын санхүүжилтийг нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд үндэслэн хөтөлбөрт суурилсан төсвөөр хийж байгаа нь бичиг үсэг тайлагдалтын түвшинг дээшлүүлэх болон сургуулийн гадна байгаа хүүхэд залуусыг сургуульд хамруулахад ихээхэн үр дүнтэй байна. Албан бус боловсролын санхүүжилт 2008 онд 1.3 тэрбум төгрөг байсан бол 2009, 2010 онд нэг хүүхдэд ногдох зардлын нормативыг өсгөснөөр 2011 онд 2.3 тэрбум төгрөгт хүрээд байна.

14. Засгийн газар “төрөөс сурагчдыг сурах бичгээр хангах хувь хэмжээ”-г тогтоон, 11 жилийн сургуулийн сурагчдын сурах бичгийг бага ангид 40-80 хувь хүртэл, дунд, ахлах ангид 40 хувь хүртэл, 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 80-100 хувь, дунд, ахлах ангид 40 хувьхүртэл тус тус төрөөс хангахаар шийдвэрлэн хэрэгжүүлж байна.

Эмзэг бүлгийн сурагчдын сурах бичгийн хангалтыг баталгаатай болгож, хүүхэд бүрт суралцах тэгш боломжоор хангав.

15. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд I-Vангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт бүрэн хамруулаад байна.

Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчныг бий болгох зорилгоор ЕБС, дотуур байрны гал тогооны техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг үе шаттай гүйцэтгэж, ерөнхий боловсролын сургуулиудын 24.5 хувийг тус бүр 23.0 орчим сая төгрөгийн үнэ бүхий 20-оод нэр төрлийн гал тогооны тоног төхөөрөмжөөр хангав.

16. Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан Концессын зүйлийн жагсаалтад хүнсний түүхий эдийг хүлээн авч бэлэн хоол, хүнс үйлдвэрлэх, хөлдөөх, савлах, сургуулиудад түгээх үйлчилгээ үзүүлэх Хоол, хүнсний төв комбинат-ыгнийслэлийн төвийн 6 дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 1 үйлдвэрийг байгуулахаар тусган ажиллаж байна.

17. Засгийнгазрын2008 оны 92 дугаар тогтоолоор “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж 20000 сурагчийг хамруулахаар шийдвэрлэн, Улаанбаатар хотод 12.8 мянга, хөдөө, орон нутагт 6.9 мянган компьютер түгээж, 4.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

18. 2009 онд ерөнхий боловсролын 33 сургуульд 476.3 сая төгрөгийн “Мэдээлэл харилцаа, технологийн загвар кабинет”-ын сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавилга, 35 сургуульд 353.4 сая төгрөгийн “Загвар номын сан”-гийн кабинетын сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавилга нийлүүлэв.

2010 онд сургалтын 1789 компьютер, бусад техник хэрэгсэл худалдан авч сургуулиудад түгээн 1787.4 сая төгрөг зарцуулсан болно. Мөн онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын хөгжлийн хөтөлбөр 3”-ийн хүрээнд ерөнхий боловсролын 35 сургуульд “Мэдээлэл харилцааны технологийн төв”, 37 сургуульд “Цахим номын сан-Мэдээлэлийн төв”-ийг нийт 614.5 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар тус тус байгуулав.

19. 2011 онд 43 сургуульдМэдээлэл харилцааны технологийн лаборатори байгуулан 666.2 сая, 33 сургуульд “Багшийн хөгжлийн төв” байгуулж 468.0 сая төгрөг тус тус зарцуулсан. Мөн онд нийт 1010 компьютерийг 120 гаруй сургуульд түгээн 1089,6 сая төгрөг зарцууллаа. 

20. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын105сургуулийн 134 хичээлийн байр,9 дүүргийн Боловсролын хэлтэс, 21 аймгийн ерөнхий боловсролын116 сургуулийн 157 хичээлийн байр,  Боловсрол, соёлын газрууд, 71 сумын ерөнхий боловсролын 75 сургуулийн 88 хичээлийн байрыг шилэн кабелиар, 51 сумын сургуулийн хичээлийн байрыг сансрын холбооны VSAT төхөөрөмж ашиглан интернэтэд холбосноор Улаанбаатар хот, 21 аймгийн төвийн бүх сургуулийн хичээлийн байрны 78 хувь, сумын төвийн сургуулийн 37.8 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон байна.

21. 2010 оноос эхлэн багш нарыг зөөврийн компьютерээр хангах ажлыг хэрэгжүүлж 2010 онд 945.6 сая төгрөгийн зөөврийн компьютерийг 1192 багшид, 2011онд 1243.0 сая төгрөгийн зөөврийн компьютерийг 1450 багшид олголоо.

22. “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн нэр, индекс”-ийг шинэчлэн 16 салбар, 614 мэргэжлээр тогтоож 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн нийт мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад мөрдүүллээ.

23. “Боловсролын салбарын 2009-2012 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, “Дээд боловсролын шинэчлэлийн замын зураглал” /2012-2021/ баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна.

24. Засгийн газартөрийн өмчийн их, дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийж, зарим сургалтын байгууллагыг нэгтгэх, их сургуулийн харъяа сургуулиудыг тухайн их сургуулийн салбар болгох, шаталсан сургалттай зарим коллежийг МСҮТ болгон өөрчлөн зохион байгуулах, зарим сургуулийг татан буулгах, заримыг нь нэгтгэж шинээр сургууль байгуулах арга хэмжээ авснаар төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42-оос 15болж цөөрлөө.

25. Сургалтын төрийн сангаас оюутанд олгож байгаа хөнгөлөлттэй зээл, тусламжийг инженер, техникийн болон багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдад тэргүүн ээлжинд олгох бодлогыг баримталж, төгссөний дараа хөдөө орон нутагт ажиллахаар тухайн орон нутгийн удирдлагатай гэрээ хийсэн оюутны сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас хариуцаж байна.

26.“Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг Засгийн газрын 2010 оны 149 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвүүдийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн их сургуулийн хотхоныг Дархан-Уул аймагт байхаар төлөвлөсний дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га,  Дорнод аймагт 400 га олгох асуудлыг тус тус шийдвэрлээд байна.

27. 2011 онд УИХ-аар батлуулсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулиар аттестатчилагдсан дээд боловсролын байгууллагад суралцаж буй элсэлтийн шаардлагыг хангасан, суралцах чадвараа илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид сар бүр үндэсний тэтгэлэг олгож байх, түүнчлэн сурлагын амжилтыг нь харгалзан урамшууллын тэтгэлэг олгож байхаар хуульчилсан болно.

Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ”Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөж байна.

28. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд суралцагчдад нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлж, санхүүжилтийн асуудлыг тухай бүр шийдвэрлэж ирснээр 2009-2010, 2010-2011 оны хичээлийн жилд 80800 оюутан нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчсон бол 2011-2012 оны хичээлийн жилээс 96000 оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчуулж байна.

29. Засгийн газрын 2011 оны 102 дугаар тогтоолоор “Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцожСургалтын төрийн сангаас нөхөн олгож байна.

30. Олон Улсын  хэмжээний уралдаан, наадам, номын яармаг, үзэсгэлэнд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”, “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахжурам”, “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахжурам”, “Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”, “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” зэргийг батлан хэрэгжүүлж байна.

31. Засгийн газрын 2008 оны 302 дугаар тогтоолоор “Утга соёлын өвийн үндэсний төв”-ийн чиг үүргийг Соёлын өвийн төвд нэгтгэн өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.

УИХ-д өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Соёлын өвийн төвийг Соёлын өвийн Үндэсний төв болгохоор тусгаад байна.

32. “Хархорум музей”-нбарилгыг Японы Засгийн газрын 6.7 тэрбум төгрөгийн соёлын буцалтгүй тусламжаар барилаа. Ийнхүү Дэлхийн өвд бүртгэлтэй Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг багтаасан “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-аас олдсон соёлын үнэт олдворуудыг гадаад, дотоодын гийчид үзэж сонирхох боломжтой дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн музейтэй боллоо.

33. Засгийн газрын 2010 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий “Хөшөө Цайдам”  музейг байгуулахаар шийдвэрлэн, 2011 оны 6 дугаар сарын 26-нд энэ музейг албан ёсоор нээлээ.

34. Сум, дүүргийн соёлын төв, ордны үлгэрчилсэн дүрмийг 1998 оноос хойш гарсан олон улсын холбогдох конвенци, Монгол Улсын хууль тогтоомж, орчин цагийн шаардлага, нийгэм-соёлын хөгжлийн хандлагад нийцүүлэн шинэчлэн баталж мөрдүүллээ.

35. Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хэнтий зэрэг 11 аймагт Уаз пургон автомашин, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын Филармонид 25 хүний суудалтай Hyundai маркийн автобус болон Увс аймгийн хөгжимт бүжгийн театрт иж бүрэн үндэсний хөгжим тус тус олголоо.

36. Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-д төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ШУТ-ийн төсөл захиалж болох бөгөөд төрийн захиргааны төв байгууллагад ногдох санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхаар тусгасан.

37. “Докторын дараахь судалгаанд сайдын нэрэмжитинновацийн тэтгэлэг олгохжурам”-ыг боловсруулан баталж хэрэгжүүлж эхэлсэн.

38.  Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

39. Инновацийн тухай хуулийн төслийгболовсруулж УИХ-д өргөн мэдүүлэж, хэлэлцүүлж байна. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоход чухал алхам болно.Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

 

1.3 Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн УИХ-аар батлуулж 2011 оны 10 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхллээ.

2. Хуулийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгчид 5.0 сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд 10.0 сая хүртэл төгрөгийн зээлийг 2 хүртэл  жилийн хугацаагаар олгож эхлээд байна.

3. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлан, хэрэгжүүлсний дүнд мөн онд 73234 ажлын шинэ байр бий болж өмнөх оноос 26.8 хувиар өслөө. Улмаар өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 174.6 мянга, жилд дундажаар 58.2 мянган ажлын шинэ байр бий болсон байна.

4. Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар, 2012 оны 2 дугаар сарын 1-ээс 80.0 мянган төгрөгөөр, 5 дугаар сарын 1-ээс 23.0 хувиар тус тус нэмэгдүүллээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 630.0 мянган төгрөгт хүрэв.

5. 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон 308.1 мянган хүний тэтгэврийн хэмжээг 30.0 хувиар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 105300, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 70200 төгрөгөөр шинэчлэн тогтоосноор дундаж тэтгэвэр 126.9 мянган төгрөгт хүрч, 2008 оны дундаж тэтгэвэртэй харьцуулахад 1.3 дахин нэмэгдсэн байна.

6. 2012 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 2 үе шаттайгаар нэмэгдүүлнээр дундаж тэтгэвэр 2011 оны эцэстэй харьцуулахад 53.5 хувиар нэмэгдэж 195.0 мянган төгрөгт хүрлээ.

7. 2009 онд Хөдөлмөрийн төв биржийг улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.

8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар малчдад нөхөрлөл, хоршоо байгуулахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалт, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн төсөлд малчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах бүлэг нэмж тусгалаа.

9. Засгийн газраас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж, жил бүр хэрэгжилтийн үр дүнг нь тооцон хамрах хүрээг нь өргөжүүлж байна.

10. “Уул уурхай, зам барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх,үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулах туршилтын хөтөлбөрийг 2009-2011 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.

11. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг байхаар шинэчлэн тогтоож мөрдүүлэв. 

12. Засгийн газраас “Мэргэжлийн сургалтыг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах тухай журам” баталж жил бүр 145 аж ахуйн нэгж, байгууллагын сургалтын төвтэй 2-4 мэргэжлээр ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах гэрээг байгуулж 2.5-3.0 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

13. “Мэргэжлийн боловсролын байгууллагаар мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн нэр, индекс”-ийг шинэчлэн тогтоож, 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн нийт мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад мөрдүүлж байна. “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн нэр, индекс” 16 салбар, 614 мэргэжлээс бүрдэж байна. 

 

1.4 Нийгмийн хамгааллын бодлого

1. Монгол Улсын иргэдэд 2010 оноос эхлэн Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээж байна.

2. Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэгүй олгож байгаагаас гадна иргэдэд бэлэн бусаар хүртээх 1.0 сая төгрөгийн хишиг, хувийг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газрууд, тухайлбал Тавантолгой төслийн тодорхой хувь дээр Засгийн газрын хөрвөх бонд гарган, хөрөнгө оруулагч нарт арилжиж, Хүний хөгжил сангийн төсөвт эх үүсвэр хуримтлуулна. Хуримтлуулсан эх үүсвэр дээр суурилан бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олголоо. Иргэн энэхүү хувьцааг Засгийн газарт эргүүлэн арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн эрхтэй.

3. Засгийн газраас тэтгэмжийн шинэ хэлбэр бий болгож Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийг бүтэн өнчин хүүхэд, хараа хяналтгүй хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа өрхөд болон байнгын асаргаа шаардлагатай хэвтрийн өвчтэй иргэдийг асарч байгаа иргэдэд 2008 оноос олгож эхэллээ.

4. Гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон иргэд, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон залуус зэрэгт онцгойлон орон гэртэй болоход нь зориулж 500.0 мянган төгрөгийн тусламж олгох арга хэмжээг 2008 оноос эхлэн хэрэгжүүлсэн нь халамжийн үйлчилгээний хамгийн оновчтой үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тусламжийг тухай бүр эзнийг нь олж, түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллалаа.

5. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг 2008 оноос эхлэн өргөжүүлж чанар, хүртээмж, үйлчилгээний зохион байгуулалтыг дээшлүүлэхэд анхаарч, үйлчилгээ тус бүрт зарцуулах хөрөнгийн жишгийг гаргалаа. Ингэснээр үйлчилгээний зардалд 2008 онд нэг хүнд дунджаар 6000 төгрөг зарцуулж байсан бол 2011 онд 11750 төгрөг болгон нэмэгдүүлэв.

6. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 1 дүгээр сард батлууллаа.

7. Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжих шаардлагатай Зорилтот бүлэгт нэгдүгээрт хүн амын категоричилсон хэсэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, өрх толгойсон эх, эцгээс гадна ядуу, орон гэргүй тэнэмэл зэрэг орлого багатай хэсгийг хамруулж байна.

8. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу 2006 оны 7дугаар сарын 1-ээс “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонтой ахмад настан эхчүүдэд 100.0, 50.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг жилд нэг удаа  олгож эхэлсэнбөгөөд 2007 оноос нас харгалзахгүйгээр бүх эхчүүдэд олгодог болсон.Энэхүү тусламжийн хэмжээг нэмэгдүүлж “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100,0 мянган төгрөг, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200.0 мянган төгрөг болгох арга хэмжээг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс авч хэрэгжүүлж  байна. Энэ арга хэмжээнд жилд нэг удаа 130.0 мянга орчим эх хамрагдсан.

9. Мөн УИХ-аас 2010 онд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг санаачлан батлуулснаар, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 4-өөс 5 хүүхэд төрүүлж өсгөсөн эх “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон, 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авах болсон юм.

10. Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, “Өрхийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан, өрхийн амьжиргааг дэмжих замаар ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

11. 2009-2010 онд манай улсад дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөөлөх үед ажилгүй болсон иргэдийн орлогыг хамгаалах, шинэ ажил олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж, мэргэжлийн сургалтын зардал авах нөхцөл, болзлыг даатгуулагчид ашигтайгаар өөрчилж, тэтгэмж авах хугацаа ажлын 76 өдөр байсныг 126 болгож уртасган 2011 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл мөрдүүлэхэр шийдвэрлэсэн болно.

12. Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд эмзэг бүлгийн иргэдэд сард 14.0 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний талоныг 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 8дугаар сарыг дуустал хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 25333 иргэнд олгож, 3.3 тэрбум төгрөг зарцуулсан бол 2011 онд амьжиргааны түвшин тогтоох судалгааны 1 дүгээр үе шатанд хамрагдсан 4 аймаг, 1 дүүргээс 4271 өрхийн 26257 иргэнд 2.3 тэрбум төгрөгийн хүнсний талон олгох үйлчилгээг үзүүллээ.

13. “Үндэсний хэмжээнд тооцсон өрхийн амьжиргааны түвшний хамгийн бага 5 хувь”-д хамрагдах иргэдэд хүнсний талон олгож байна.

14. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг стандартын дагуу бий болгох ажлын хүрээнд “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар”, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин” стандартуудыг батлууллаа.

15. Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа их багтаамжийн автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудлыг бий болгож, хараагүй хүмүүст зориулсан буудал зарлах төхөөрөмжийг суурилуулан ашиглаж байна.

16. Энэхүү ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний хороо”-г шинэчлэн байгуулж, Төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцсон 21 хүний бүрэлдэхүүнтэй салбар дундын хороо үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж 2011 оны байдлаар ХЭДС-аас нийт 5522 иргэнд 3859.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

17. “Хүүхэд хамгааллын сүлжээ” байгууллагаар эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх кейсменежмент төслийг дэмжин гэрээгээр гүйцэтгүүллээ.

18. “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн 2009-2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Хүн байхын учир”, “Гэр бүлдээ үүнийг хүснэ”, ”Миний паспорт”, “Миний нэрийн хуудас” зэрэг хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүллээ. 

19. Хараа хяналтгүй, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдүүдийг урлагаардамжуулан нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, аливаа хүчирхийлэл, дарамтаас хамгаалах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Гэртээ харих зам” буюу “Хөгжим хүүхдийн хөгжил”-д төслийг2010 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн ба олон жил гадуур тэнэмэл амьдралаар амьдарсан 84 хүүхэд төслийн үйлчилгээнд хамрагдсан. Энэ ажлын үр дүнд “Хүүхэд хамгааллын төв” байгуулагдан, одоогоор 56 хүүхдийг байнгын үйлчилгээнд хамруулснаас 3 хүүхэд СУИС-ын харъяа “Бадмаараг”лицей сургуулийн хөгжмийн багшийн ангид, 1 хүүхэд  Үйлдвэр урлалын сургуульд, 11 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд, 41 хүүхэд Албан бус сургалтад амжилттай суралцаж байна.

20. “Шилжих хөдөлгөөн ба орцны гэр бүл” буюу “Гэртээ харих зам-2” төслийг 2011 оны 4 дүгээр сараас 1 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна. Төсөлд нийслэлийн төвийн 6 дүүргийн тус бүр 15, нийт 90 өрхийг сонгон авч, зан үйлийн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мэргэжлийн сургалт, ажилд зуучлах, өрхийн аж ахуй эрхлэх жижиг төсөлд хамруулах зэрэгарга хэмжээг авч хэрэгжүүлээдбайна.

21. Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”, 2009 онд Хохирогчийг хамгаалах байр, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”стандартуудыг батлан хэрэгжүүлж байна.

22. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний тодорхой зардлыг Нийгмийн халамжийн хуулийн дагуу санхүүжүүлж, нэг хүний 1 өдрийн үйлчилгээний жишиг норматив зардлыг 9000 төгрөгөөр тооцож үйлчилж байна.

23. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.

 

1.5 Хүн амын бодлого

1. ”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд 1183-д нь 60-аас дээш насны ахмадууд ажилд орсон байна.

2. Ахмад настны аж байдлын судалгаагаар2011 оны эцсийн байдлаар улсын  хэмжээнд ахмад настны танхим 263 байгаагаас тогтмол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 111, сувилал 95, чийрэгжүүлэх танхим 238, асрамжийн газар 9 ажиллаж, ахмадуудыг байрлуулах, хооллох, хувцаслах, эмчилгээ, асаргаа, сувилгаа, соёл ахуй, сэтгэл зүй, хөгжлийн зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

3. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагууахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн хөнгөлөлттэй үнийг тухай бүр шинэчлэн мөрдүүлж ирсэн  бөгөөд  жишиг үнийн дагуу ХХҮГ-тай газартай гэрээ байгуулсан төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын 23, аймаг, дүүргийн ХХҮХ-ийн дэргэдэх 20 амралт сувилалд  ахмадуудыг амрааж байна.

4. Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”, 2009 онд Хохирогчийг хамгаалах байр, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”стандартуудыг батлан хэрэгжүүлж байна. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний тодорхой зардлыг Нийгмийн халамжийн хуулийн дагуу санхүүжүүлж, нэг хүний 1 өдрийн үйлчилгээний жишиг норматив зардлыг 9000 төгрөгөөр тооцож үйлчилж байна.

5. “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлууллаа.

6. “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн батлав.

7. “Бичил уурхайг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийгбаталсан.

8. “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолоор баталлаа. Уг хөтөлбөрийг 2012-2016 оны хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.   

9. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг УИХ-аар батлуулан, хэрэгжүүлж байна.

10. Дэлхийн бусад орнуудын  жишигт нийцүүлэн, олон улсын нийтлэг  арга аргачлалын дагуу хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 сарын 11-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, гадаадад ажиллаж,амьдарч,суралцаж буй иргэдээ интернэтээр тоолох ажлыггүйцэтгэв.

 

Хоёр: Yйлдвэржүүлэлтийн бодлогохэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилт

2.1. Макро эдийн засаг, санхүүгийн бодлого

1.Эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8.9, 2009 онд -1.3, 2010 онд 6.4, 2011 онд 17.3 хувь болж өслөө.

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт

д/д

Үзүүлэлт

Хэмжих нэгж

2008

2009

2010

2011

2012 оны төсөв

1

Эдийн засгийн бодит өсөлт

хувь

8.9

-1.3

6.4

17.3

19.7

2

Дотоодын нийт бүтээгдэхүүн

тэрбум төгрөг

6130.3

6590.6

8414.5

10829.7

16133.5

3

 Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн

ам.доллар

2095.0

1675.4

2231.6

3459.0

4673.0

4

 Инфляцийн жилийн дундаж түвшин

хувь

22.1

4.2

13.0

10.2

9.0

5

 Экспорт

сая.ам доллар

2534.5

1885.4

2908.5

4780.4

6816.4

6

 Импорт

сая.ам доллар

3244.5

2137.7

3200.1

6526.9

7592.8

7

 Гадаад худалдааны тэнцэл

сая.ам доллар

-710.0

-252.3

-291.6

-1746.5

-776.4

8

 Валютын жилийн дундаж ханш

төгрөг

1166.1

1437.9

1360.1

1240.3

1199.7

9

 Ажилгүйдлийн түвшин

хувь

9.2

11.6

8.6

7.7

6.8

 

2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-аар батлууллаа.

3. Монгол Улсын төсвийн тухай хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн батлуулав.

4. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай,Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай гэсэн 7 хуулийг батлуулав.

5. Бэлчээрийн тухай, Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Худалдааны тухай хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

6. УИХ-аас “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”болон“Монгол мал”үндэсний хөтөлбөрийг, Засгийн газраас “Хүнсний аюулгүй байдал”, “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлжбайна.

7. Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, заримтөрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлж, барилгын зөвшөөрөл, зураг төсөв баталгаажуулахад шаардагддаг 118 гарын үсгийг 58 болгон цөөлөв.

8. Монгол Улсад үйлдвэр технологийн парк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр 2009 онд Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулсан.

9. Засгийн газрын 2011 оны 36 дугаар тогтоолоор “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг баталсан.

10. 2008 онд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг УИХ-аар “батлуулж, импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2011 оныг дуустал татвараас чөлөөлсөн. Хууль хэрэгжих хугацаанд 194.959 техник, тоног төхөөрөмж, 9853 тн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортлоход 30.1 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна.

11. “Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, зарим сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг тус тус баталж, 2009-2011 онд 16.2 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэв.

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулав.

13. “Бичил санхүүгийн хөгжлийн сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас олгодог бага хүүтэй зээлийн эх үүсвэрт ББСБ-уудыг хамруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр 2011 оны 2 дугаар улирлын байдлаар  ББСБ-аас олгосон зээлийн хүү өмнөх оноос 0.5 нэгж хувиар буурсан байна.

14. Зээлийн батлан даалтын түр журмыг гарган Банкуудын холбоо, арилжааны 9 банк, МҮХАҮТ, Германы ЭЗХА-ны байгууллагын “Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

15. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, даатгагчийн даатгах хөрөнгө, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар, даатгалын нөөц сан, урьдчилгаа болон зээлтэй холбоотой урьд өмнө хуулиар зохицуулаагүй байсан харилцааг зохицуулсан болно.

16. Нийгмийн даатгалын ерөнхий газарт Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Хуримтлалын сангийн удирдлагын хэлтэс”-ийг байгууллаа.

17. “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр Засгийн газрын бонд худалдан авах журам”-ыг батлаад байна.

18. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхой болгох, нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр боловсруулан УИХ-аар батлуулав.

19. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний дагуу 2011 оны 4 дүгээр сард “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурж, Монголын хөрөнгийн бирж болон ХХБ, Голомт банк, Төрийн банк, Хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг банкуудын хооронд 14.2 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулан, Хөрөнгийн  биржийг олон улсын түвшинд хүргэх ажлыг эхлүүлээд байна.

20. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай (Ипотекийн), Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг УИХ-аар батлуулснаар ипотекийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болголоо.

21. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аар батлууллаа.

22. Төрийн үйлчилгээг бизнес эрхлэгчид болон иргэдэд ойртуулах, чанар, хүртээмжийг сайжруулах, түргэн шуурхай болгохзорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ” болон “Нэг цонхны үйлчилгээ”-г бүх аймаг, нийслэлийн дүүргүүд болон зарим хороодод нээн ажиллуулж эхлэв.

23. Өрсөлдөөний тухай хуулийг батлуулж, Засгийн газрын тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” болон “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.

24. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулсан.

25. Засгийн газрын 2010 оны 195 дугаар тогтоолоор Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аар Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулан, 2011 оны 5 дугаар сараас банкны үйл ажиллагааг эхлүүлээд байна.  

 

2.2. Yйлдвэржүүлэх бодлого

1. Засгийн газрын 2009 оны 299 дүгээр тогтоолоор “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

2. Импортоор авах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног, төхөөрөмжийг 3 жилийн хугацаатай гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрлэн 16.2 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлээд байна.

3. Засгийн газрын 2011 оны 104 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам”, “Хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталсан.

4. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ-аар тус тус батлуулсан.

5. “Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлан мөрдүүлж байна.

6. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна.

7. Засгийн газрын 2011 оны 257 дугаар тогтоолоор Тавантолгой ордыг түшиглэн цахилгаан станц барих, уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто зам барих шийдвэр гаргасан.

8. “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар батлуулсан.

9. Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн холбогдох 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийг батлууллаа.

10. Засгийн газрын 2010 оны 175 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийг батлан,стратегийн хөрөнгө оруулагчаар ОХУ, Япон Улс, БНЭУ, БНХАУ, БНФУ, АНУ, БНСУ-ыг сонгож, идэвхтэй хамтран ажиллаж байна.

11. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгоход зориулан ноолуурын салбарт 100.0 тэрбум, хонины ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хоршооны гишүүн, малчдад урамшуулал олгоход болон үндэсний үйлдвэрлэгчдэд 50.0 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 150.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жилийн хугацаатай гаргаж арилжаалахаар шийдвэрлэн ажил хэрэг болгов.

12. Аймаг бүр зах зээлийн багтаамж, түүхий эд, ажиллах хүчний нөөц, боломжид тулгуурлан орон нутагтаа үйлдвэрлэлхөгжүүлэх чиглэлийг нарийвчлан тогтоож, батланхэрэгжүүлж байна.

13. Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан УИХ-ын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 тоот тогтоолоор батлуулсан.

14. Засгийн газраас нийтэд зарлагдсан 25 томоохон төслүүдийн жагсаалтад газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг тусгав.

15. Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулах, “Дархан-Уул аймагт жилд 2.0 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр төслийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв.

16. Монгол-Германы Засгийн газрын хамтын ажиллагааны хэлэлцээрийн үеэр нүүрснээс шингэн хийн түлш гаргах үйлдвэр байгуулах асуудлаар эхний хэлэлцээрийг хийв.

17. Дорноговь аймгийн Зүүнбаянд жилд 300.0 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар “Монголиан Ойл энд газ” ХХК, Говьсүмбэр аймгийн Баянтал суманд жилд 1.2 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар “ИНФ-МОС ХХК, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Рашаант өртөөнд жилд 300.0 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар “М-Ойл” ХХК, Дархан-Уул аймагт жилд 2.0 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахаар “Монсекию” компани тусгай зөвшөөрөл авч, үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

18. “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталлаа.

19. ХБНГУ-ын Канцлер А.Меркэлийн төрийн дээд айлчлалын үеэр“Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

20. “Цэвэр агаар сан”-гаас цэвэр түлш үйлдвэрлэгчдэд татаас олгож эхэлсэн. 2011 оны байдлаар утаагүй цэвэр түлш үйлдвэрлэгч 4 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

21. 5 компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас шингэрүүлсэн шатдаг хий оруулан ирж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот, Дорноговь, Баян-Өлгий, Ховд аймагт борлуулж байна.

22. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулав. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

23. “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-аар батлуулан, эхний болон хоёр дахь үе шатны нийт 1766 км төмөр замын Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсрууллаа. Үүнд: Тавантолгой-Сайншандын 468 км, Сайншанд-Хөөтийн 450 км, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 46 км.

24. УИХ-ын 2010 оны 34 дүгээр тогтоолоор “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.

25. “Нийслэлийн  үйлдвэрлэлийн салбарт инновацийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2011 оны 1 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

26. “Ноосон бүтээгдэхүүний инновацийн төв”-ийг байгуулан Нэхмэлийн хүрээлэнгийн судлаачид нано технологийн аргаар даавуу боловсруулах туршилтыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

27. Чөлөөт бүсэд нийтлэг үйлчлэх дараах журмууд батлагдан мөрдөгдөж байна. Үүнд:  

  • Чөлөөт бүсэд аж ахуйн нэгжийн бүртгэлийн журам
  • Чөлөөт бүсэд виз олгох хялбарчилсан журам
  • Чөлөөт бүсэд Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн зорчих, оршин суух журам
  • Чөлөөт бүсэд шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулах журам
  • Чөлөөт бүсийн гаалийн горим хэрэгжүүлэх журам

28. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан,дотооддоо борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.

29. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2011 онд зээлийн эргэн төлөлтөөс 25.3 тэрбум, Засгийн газрын бондын эх үүсвэрээс 150.0тэрбум, “Сум хөгжүүлэх сан”-ийн 24.0 тэрбум төгрөг, нийт 288.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж зээл олголоо.

30. “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар батлуулж, төслийн үйл ажиллагааг 2011 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

31. Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор “Чацаргана” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, 2011 онд улсын хэмжээнд 4000 га-д чацаргана тариалж, 1000 тн чацаргана хураан авсныг 2008 онтой харьцуулахад тариалсан талбай 4.5, хураан авсан ургац 3 дахин нэмэгдсэн байна.

32. Бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайгаас ашигт малтмал олборлохтой холбогдох харилцааг зохицуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлууллаа.

33. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батласан. Ингэснээр хуулийн хүрээнд ажиллаж амьдарч, улсад татвар хураамж төлж нийгмийн халамжинд хамрагдах нөхцөл бүрдээд байна.

 

2.3. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын бодлого

1. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийг хамгаалах зорилгоор 2009 онд Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулж, улсад болон гурилын үйлдвэрт тушаасан улаан буудайн тонн тутамд мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

2. Газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, дотоодын түүхийэдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-с чөлөөлөх, хүнсний зарим төрлийн ногооны гаалийн импортын албан татварын хувь, хэмжээг жилийн турш 15 хувь байхаар тус тус шийдвэрлэсэн.

3. Засгийн газраас “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг батлан, “Ногоон хувьсгал”, “Сүү”, “Атрын 3 дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүллээ.

4. УИХ-аар “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг шинээр батлуулан, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 

5. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг 16 аймгийн62 сумыг хамруулан тогтоож тухайн орон нутгийн Иргэдийн Хурлаар хэлэлцүүлэн бүс нутгийг сүүний болон махны үхэр, мах-ноосны хонь үржүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр нарийвчлан тогтоов.

6. 2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан ба хууль 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”УИХ-ын 2011 оны 29 дүгээр тогтоол, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 235 тогтоолыг тус тус гаргуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

7. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлөв.

8. “Малын тэжээл” хөтөлбөрийг 2008-2010 онд хэрэгжүүлж, хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

9. “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор малын халдварт өвчинтэй тэмцэх заавруудыг шинэчлэн баталж, мөрдөж байна.

10. Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолоор бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд мал эмнэлэг, үржлийн тасгийг шинээр байгуулж, мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжийг дэмжих чиглэлээр шат дараатай арга хэмжээ явуулсны дүнд сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувийн мал эмнэлгийн тоо 2011 онд 788 болж 2008 оныхоос 9-өөр нэмэгдлээ.

11. Ихэнх нутгийн бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, бэлчээрийн доройтол 70 гаруй хувьд хүрч байгаагаас хамааран бэлчээрийг бүхэлд нь төлбөртэй болгож,газрын төлөв байдалтай нь уялдуулан газрын төлбөрийг ялгавартай тогтоож шинэчлэх зорилгоор Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

12. Мөн өвөлжөө хаваржааны бэлчээрийг малчдын бүлэг, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд эзэмшүүлэх асуудлыг тусгасан Бэлчээрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

13. “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2009 оны 173 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

 

2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого

1. УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр авто замыг барих төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлуулсан.

2. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. 

3. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “Шинэ сумын төв” төслийг 96 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөн эхний үе шатанд Засгийн газрын2011 оны 149 дүгээр тогтоолоор 2011-2012онд 50.0 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны бондоор санхүүжүүлж, 5 сумын иж бүрэн цогцолбор барилга байгууламжуудыг барихаар шийдвэрлэн, барилгын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болсон.

4. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгон УИХ-аар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны 3 дугаар сард баталсан бөгөөд 75.0 мянган айлын орон сууцыг нийслэлд, 25.0 мянган орон сууцыг хөдөө орон нутагт барина.

5. “Төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу 2008 онд 393 төрийн албан хаагч 4435.1 сая, 2009 онд 108 төрийн албан хаагч 3545.5 сая, 2010 онд 2126 төрийн албан хаагч 46075.6 сая төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдсан байна.

6. ОССК-ийн захиалгаар 2008-2011 онд “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын бондын эх үүсвэрээс 28.3 тэрбум, Азийн хөгжлийн банкны төслийн эх үүсвэрээс 4.4 тэрбум төгрөгийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад байршуулан 1480 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсны дотор төрийн албан хаагчдад зориулан 12, 20 айлын орон сууцны барилгуудыг 10 аймгийн төвд барьж эхэлснээс өнөөгийн байдлаар 252 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

7. Мөн төрийн албан хаагчдын орон сууцны хангамжийг сайжруулах үүднээс төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмыг Засгийн газрын 2009 оны 321, 368 дугаар тогтоолоор батлан 4000төрийн албан хаагчийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг ОССК-аар дамжуулан хэрэгжүүлж байна.

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1620 ахмад дайчинд /нийт 1816 ахмад дайчнаас/ орон сууц эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох ажлыг зохион байгууллаа.

9. Дунд болон бага орлоготой өрхүүдийг орон сууцжуулах талаар авах арга хэмжээний хүрээнд “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох 1.0 сая төгрөгийг орон сууцны төлбөрт ашиглах асуудлыг шийдвэрлэв.

10. “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журам”-ыг батлаад байна.

11. Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд баригдах 2000 айлын түрээсийн орон сууцыг Концессын хуулийн дагуу хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад тусган баталсан. Гэр хорооллыг барилгажуулах зорилгоор айл өрхийг шилжүүлэн түр суурьшуулах түрээсийн орон сууцыг төвийн 6 дүүрэгт барьж эхлээдбайна.

12. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар  батлууллаа.

13. Засгийн газрын 2008 оны 303дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн баталсан.

14. ЗТБХБ-ын сайдын 2010 оны 1 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Ерөнхий төлөвлөгөөг баталж, Үндсэн байгууламжийн загвар зургийг зөвшөөрсөн.

15. “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн 93 км хатуу хучилттай авто зам барих гэрээг “Оюутолгой” ХХК-тай байгуулан зам барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн “Чинхуа МАК” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 53 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад орууллаа.

16. Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн паркийг их багтаамжийн 400 автобусаар шинэчлэн ашиглаж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн 26 аж ахуйн нэгж, байгууллага стандартын шаардлага хангасан их багтаамжийн 390 автобусыг өөрийн хөрөнгөөр оруулан ирж, нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байна.

17. Хийн болон цахилгаанаар ажилладаг, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 1500 см3 хүртэлх суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлөв. Мөн хийгээр ажилладаг хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 1500 см3 хүртэлх, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жил болж байгаа суудлын автомашиныгнэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

18. 2008-2012 онд төмөр замын салбарт шинээр нийт 60 зүтгүүр, 3185 вагон, хуучин 1200 вагоныг нийлүүлж, төмөр замын тээвэрт ашиглаж байна.

19. Замын-Үүд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэн 3.5 км төмөр зам, шилжүүлэн ачих байгууламжийн 3 дугаар талбайд 600 м урттай нүүрсний өндөрлөсөн замыг барьж ашиглалтад оруулсан.

20. АХБ-наас уг холимог тээврийн терминал, логистикийн төвийг байгуулахад зориулж 40.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Төслийг хэрэгжүүлэх Удирдлагын хороо, төсөл  хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

21. Шуудангийн нэгдсэн кодыг /зип код/ шинэчлэн боловсруулж Ерөнхий сайдын 2010 оны 40 дүгээр захирамжаар батлан, зип кодын мэдээллийг Хүн ам, орон сууцны тооллогын хуудсанд оруулж, зип кодыг шуудангийн үйлчилгээгээр дамжуулан олон нийтэд сурталчлах, хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулав. www.zipcode.mn вэб хуудаснээж яам, агентлагуудын вэбтэй холбон ажиллуулж байна.

22. Мэдээлэл, холбооны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 295 сум, сууринг /давхардсан тоогоор/ холбосон 8400 км урт тоон радио сүлжээ,15162км урт өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулж, нийт сумын 54.2хувь буюу 180 сум, сууринг шилэн кабелийн сүлжээнд холбоод байна.

23. Манай улс 2009 оны эхээр интернэтийн 1 гарцтай, 3.7 Гб/с багтаамжтай байсан бол одоо 6 гарцтай болж 17.2 Гб/с буюу 5 дахин өндөр хурдаар дэлхийн мэдээллийн сүлжээнд холбогдож байна. 2011 онд Европ-Ази тивийг холбосон шилэн кабелийн транзит сүлжээг байгуулж олон улсын мэдээллийн урсгалыг дамжуулж эхэлсэн.

24. Цахилгаан холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын үнэ тарифыг газар зүйн ялгаваргүй болгож 2010 оноос үүрэн холбоо хэрэглэгчдийн хот хоорондын ярианы үнэ тариф 1.7-2.1 дахин, суурин холбоо хэрэглэгчдийн хот хоорондын ярианы үнэ тариф 1.6-2 дахин буурлаа.

25. Телевизийн дамжуулах сүлжээг “Си” системээс сансрын холбооны “Кю” давтамжийн зурваст шилжүүлж нийслэл хотод 18, хөдөө орон нутагт 6-8 сувгаар нэвтрүүлэг дамжуулах, хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэв.

26. Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан, 2015 онд Монгол Улсын радио, телевизийн өргөн нэтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна.

27. Монгол Улс 2015 онд сансарт хиймэл дагуул хөөргөх чиглэлээр судалгаа хийж, Япон, Хятад зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна.

28. Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сүхбаатар хотуудыгулсын зэрэглэлтэй хотын статустай болгох асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

 

2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого

1. Хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилтуудыг “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, уг бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр II” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусганхэрэгжүүлж байна.

2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжихэд зориулан улсын төсвөөс 264.9 тэрбум төгрөг, “Сум хөгжүүлэх сан” байгуулахад зориулан 24.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлсэн. 

3. “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 89905 ширхэг нарны цахилгаан үүсгүүрийг малчин өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж, хөтөлбөрийн хэрэгжилт 90 хувьтай байна. 2008-2012 онд нийт 38900 ширхэг нарны цахилгаан үүсгүүрийг нийлүүлсэн нь нийт дүнгийн 43.3 хувийг эзэлж байна. 2012 онд 10.0 мянга орчим нарны цахилгаан үүсгүүр тараагдаж, нийт 160 гаруй мянган малчин өрхийг ямар нэгэн цахилгааны эх үүсвэртэй болносноор гэр бүхэн гэрэлтэй болох юм.

4. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулаад байна. 

5. Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

6. “Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу гаргаж Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоолоор 185 гаруй аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.

7. Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолын хавсралтад “Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа 13 нэрийн барилгын материалын жагсаалт”-ыг тусган баталлаа.

8. Засгийн газрын Алслагдсан болон говийн бүс нутаг, үүнээс бүсийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэв.

 

Гурав. Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт

1. Байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 6 үзүүлэлтээршалгарууландүгнэж,гэрчилгээ, мөнгөн шагнал олгож байна.

2. 2012 оны 12-р сарын 31 хүртэлххугацаанд Биохий, биобордооны үйлдвэр, хагас коксын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

3. Засгийн газрын 2010 оны 59дүгээр тогтоолоор“Ойдүзүүлэх хортойнөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн ажилласан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”-ыг баталж, ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах, түүнээс сэргийлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж, ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж 3-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой хадгалж ажилласан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэр дэвшүүлэх, шалгаруулах,урамшуулах асуудлыг журамлав.

4. “Байгаль орчинд халгүй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд эко-тэмдэг олгох тухай журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг иргэн, төрийн бус байгууллагад олгох тухайнэмэлт,өөрчлөлт оруулах төслийг УИХ-аарбатлуулсан.

6. “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”, “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”,“Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах, хянан хүлээн авах, батлах журам”-ыг батлав.

7. УИХ-аар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг батлуулан, “Агаарын чанарыг сайжруулах бүсэд албан байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журам”, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-ыг тус тус батлан мөрдүүлж байна.

8. Шинээр баригдах барилга байгууламжийн 20-иос доошгүй хувьд ногоон байгууламж байгуулах тухай “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээний тухай” МNS5973:2009 стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор зардлын тооцоог 100 м2-аар жишиг болгон тооцож, холбогдох зардлыг Нийслэлийн ногоон байгууламжийн санд барилгын зөвшөөрөл авах үед нь шууд төвлөрүүлдэг тогтолцоонд шилжсэн.

9. Агаарын тухай /шинэчилсэн найруулга/,Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хууль,мөн эдгээр хуулийн төсөлтэйуялдуулан Байгаль орчныг хамгаалах тухай, Онцгой албан татварын тухай, Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн тухай,Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад тус тус нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аарбатлуулсан.

10. 2011 оны 1 дүгээр сард Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийн тооллогыг хийж, тэдгээрээс агаарт гаргах бохирдуулах бодисын жагсаалт, бохирдуулсны төлбөрийн хэмжээг батлан мөрдүүлж байна.

11. Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д “Хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг тусгасан.

12. “Хог хаягдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна.Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд бүсийн тулгуур төвүүд болох Улаанбаатар, Улиастай, Ховд хотын “Хатуу хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох мастер төлөвлөгөө”-гболовсруулжИТХ-аар батлуулсан.Одообүх аймгийн 80хувьнь хог хаягдал боловсруулах мастер төлөвлөгөөтэй болоод байна.

13. “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах, түр журам”-ыг батлан мөрдүүлж ажиллаж байна.

14. “Ус” үндэсний хөтөлбөрийг УИХ-ын 2010оны 24 дүгээр тогтоолоор батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийнгазрын 2010 оны 304 дүгээр тогтоолоор батланхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

15. “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэм”-ийг шинэчлэн, 21 аймгийн 314 суманд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоон89049,49 кв.кмталбайг сумдын Засаг дарга нарынзахирамжаар баталгаажууланхамгаалалтад авсныг Усны мэдээллийн санд бүртгэв.

16. “Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор  батлан,  аймгуудад дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил хийж байна.

17. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол орны ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицлыг 19 аймгийн 212 сум, Улаанбаатар хотын 6 дүүргийн 36036 хэсэг ойн талбайд 2049306 цэгээр тогтоов. Мөн 21 аймгийн 314 сумын 89049,49 кв.км усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоон, хилийн  заагийг нарийвчлан гаргаж, тухайн бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хориглон, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцсан 236 лицензийг цуцлах шийдвэр гаргасан.

18. “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг баталж, уг журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөх олговрыг тооцох байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

19. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 16.0 хувь буюу 25.6 сая га талбайг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрууллаа.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийг шинэчилсэн бөгөөд нийт 16.3 сая га талбай бүхий 911 газрыгорон нутгийн тусгай хамгаалалтад хамруулаад байгаа нь Монгол Улсын нийт газар нутгийн 10.3 хувийг эзэлж байна.

20. Ойн тухай хуульд нэмэлт орууланбарилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд барилгын хэв хашмалын тулаасны зориулалтаар мод ашиглахыг хориглосноорбарилгын байгууллагууд тулгуур модны оронд олон удаа хэрэглэх зориулалттай төмөр тулгуурууд ашигладаг боллоо.

21. Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай, Байгалийн ургамлын тухай болон Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар тус тус батлуулсан.

22. Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлан мөрдөж байна.

23. “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав.

24. Газрын үнэ, төлбөрийг түүний хөрсний шинж чанарыг үзүүлэлтүүд, ашиглалтын зориулалттай уялдуулан “Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ”-г шинэчилж баталсан.

25. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам”-ыг шинэчлэн баталж, тоон мэдээллийг мэдээллийн санд бүрдүүлэх стандартуудыг баталгаажуулсан болно.

 

Дөрөв: Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилт

4.1. Эрх зүйн бодлого

1. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 411 хуулиас 29 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахаар 89хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэнхэлэлцүүлж байна. Бусад хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг Засгийн газрын гишүүд өөрийн эрхэлсэн салбарын хүрээнд гүйцэтгэж байна.

2. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор “Нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ыг шинэчлэн найруулсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталсан. Уг журамд нийцүүлэн “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг эрхлэн хөтлөх журам”-ыг шинэчлэн боловсруулж, “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх журам”-ыг батлав.

3. Шүүхийн шинжилгээний тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг хуулийн төслийг УИХ-аар батлуулсан.

Цагдаагийн байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг УИХ-ын Хууль Зүйн Байнгын хороогоор хэлэлцүүлж байна. Харъяатын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

4. Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийг байгуулав.

 

4.2. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого

1. Замын цагдаагийн газрын бүтцэд “Шөнийн эргүүлийн тасаг”-ийг 30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан Нийслэлийн хэмжээнд шөнийн цагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үндсэн үүрэгтэйгээр ажиллуулж байна.

2. "Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ" төслийн хүрээнд Улаанбаатар хотын 44 газарт шилэн кабелийн сувагчлалын болон агаарын суурилуулалт хийгдэж ашиглалтад орууллаа.

3. Гудамж, авто замын уулзвар бүхий 45 газарт гэрлэн дохионы объект, 26 газарт хяналтын телекамер, 44 газарт тээврийн хэрэгсэл мэдрэгч суурилуулав.

4. Мэдээлэл, шуурхай удирдлагын төв болон “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн хооронд оптик шилэн кабелийн холболт хийж, Удирдлагын төв дээр IP-PABX төхөөрөмж суурилуулан IP телефон утсаар телефон ярианы холбоог зохион байгуулахаар сүлжээг үүсгэж ашиглалтад орууллаа.

5. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативыг баталсан.

6. Цагдаагийн байгууллагаас террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа, онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах үүрэг бүхий орон тооны бус “Тусгай хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна.

7. Мөрдөн байцаах газрын бүтцэд Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг, Хүн худалдах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг тус тус шинээр зохион байгуулан, Эрүүгийн цагдаагийн газарт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 1 алба хаагчийн орон тоог нэмж ажиллуулж байна.

8. "Хорих ангийн дотоод журам"-ыг НҮБ-аас баталсан гэрээ, конвенцед нийцүүлэн шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна.

 

4.3. Хил хамгаалах бодлого

1. Бүсчилсэн хамгаалалт төслийн хүрээнд Замын-Үүдийн чиглэлийг телекамерийн хяналтын системд шилжүүлэн, хил хамгаалалтад ашиглаж эхэлсэн.

2. Хилийн 25 боомтыг“Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ”-нд холбоншалган нэвтрүүлэх үйл ажиллагааны мэдээллийн санг бүрдүүлснээр хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, мэдээ, мэдээллийг хууль хяналтын байгууллагуудтай цаг алдалгүй солилцож, холбогдох газруудад хүргүүлж байна.

3. Онцгой нөхцөл байдал үүссэн үед Зэвсэгт хүчин болон төрийн зарим байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан ТЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар батлан мөрдөж байна.   

4. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд өнөөгийн байдлаар хилийн 18 отрядын 41 заставыг гэрээт хилчний албанд шилжүүлэн, 557 гэрээт цэргийн алба хаагчийг хил хамгаалалтад үүрэггүйцэтгүүлжбайна. 2012 онд хилийн 5отрядын 6заставыг гэрээт хилчний албанд шилжүүлснээр арга хэмжээний хэрэгжилт 63.0 хувьд хүрнэ.

5. Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2010 оны 20 дугаар тогтоолоор Шалган нэвтрүүлэх албаны алба хаагчдын орон тоог 150-иар нэмэгдүүлсэн.

6. 2009 оны 1 дүгээр сард Шивээхүрэн, 8 дугаар сардГашуунсухайт,2011 оны 1 дүгээр сард Булган боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэн, агаарын замын Чойбалсан, Ховд боомтуудыг олон улсын зэрэглэлээр нээн ажиллуулж, Даланзадгад, Мөрөнгийн боомтуудыг олон улсын зэрэглэлээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангалаа.

2012 онд хилийн Бургастай боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, Даланзадгад, Мөрөнгийн боомтуудыг олон улсын зэрэглэлээр ажиллуулан,Даланзадгад, Мөрөн боомтуудад “Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ”-нд холбох 5 төрлийн 58 нэгж техник хэрэгсэл, бүртгэл мэдээллийн тоног төхөөрөмж, хяналтын телекамерын систем, Гашуунсухайт боомтод “Хурууны хээгээр шалгах” 1 иж бүрдэл төхөөрөмжөөртус тус хангаж, шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагааг хөрш орнуудын жишигт ойртуулан хөгжүүлнэ.

7. Онцгой нөхцөл үүссэн үед сөрөг тусгай ажиллагаа явуулах хилийн 0303 дугаар тусгай салбарын бүтэц, орон тоог батлаж, удирдлага, бие бүрэлдэхүүнийг томилон албыг зохион байгуулж байна.

 

4.4. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх

1. Иргэний шинэчилсэн бүртгэлийн хүрээнд Монгол Улсын иргэний байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа хийгдсэн. 100 хувь

2. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Иргэний бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг нэг дороос тав тухтай орчинд үзүүлж эхлээд байна.

3. Иргэний баримтын архивт тусдаа хадгалагдаж байсанМонголУлсын нийт иргэний 15 483 773 сая архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх томоохон ажлыг дуусгаад байна.

4. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг цахимжуулах ажлыг “Хөрөнгийн эрхийн төсөл”-ийн санхүүжилтээр, Иргэний баримтын архив, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивыг цахимжуулах ажлыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын 4.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ажлыг эхлүүлээд байна.

5. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран архивын эх материалыг цахим хэлбэрт оруулах, e-Archiving системд мэдээлэл оруулах, удирдах системийг байгуулах, хуулийн этгээдийн бүртгэлийн системийг шинээр байгуулах, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгтгэсэн портал системийг бий болгох зорилготой “Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах цахим архив” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

6. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, санхүүжилтээр “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ” төслийг 2007-2009 онд 2 үе шатайгаар хэрэгжүүлж дуусган, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн бүртгэлийн газар, 21 аймаг, аймгийн төвийн сум, нийслэлийн 9 дүүргийн бүртгэлийн үйл ажиллагааг “Онлайн” сүлжээнд холбож мэдээллийн санг шуурхай бүрдүүлэх, хайлтын нэгдсэн системтэй болох, мэдээллийг солилцох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэв.

7. Засгийн газрын 2011 оны 329, 338 дугаар тогтоолоорИргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт, нууцлал, дүрэмийг баталсан.

8. Улсын бүртгэлийн газрын даргын тушаалаар «Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, түүнд мэдээлэл оруулах, бүртгэл хөтлөх нарийвчилсан журам»-ыг батлан иргэний үнэмлэх олгох бэлтгэлийг хангаж байна.

9. Иргэний шинэчилсэн бүртгэлийн хүрээнд хүний биеийн биометрик өгөгдлийн тусламжтайгаар хурууны хээг шалгаж баталгаажуулсан, иргэний бүртгэлийн шилжих хөдөлгөөний  бүртгэлийн зөрчилгүй иргэнд 12 орон бүхий бүртгэлийн дугаарыг системээс автоматаар давхардалгүй олгож байна.

10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулсан.

11. “Иргэний бүртгэл, паспорт-хяналтын нэгдсэн сүлжээ” төслийн 2 дахь шатны хүрээндхилийн шалган нэвтрүүлэх 25боомтыгсүлжээнд холбон,мэдээлэл солилцох болон бүртгэх програмыг суурилуулан2009 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байна.

     

4.5. Иргэний нийгэм, төрийн удирдлагын бодлого

1. Засгийн газар 2008 онд “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, Иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

2. Иргэний нийгмийн хяналтын тогтолцоог төрийн байгууллага төдийгүй төрийн өмчит аж ахуйн нэгжид бий болгох санаачилгыг гаргаад удаагүй байна. “Төрийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Уг журмын дагуу “МИАТ”, “Монголын хөрөнгийн бирж”, “Монгол Улсын Хөгжлийн банк”, “Эрдэнэс Таван толгой” зэрэг компаниудад цөөнгүй хараат бус гишүүдийг томилоод байна.

3. Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор“Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталлаа.

4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнг үнэлэхэд баримталж байгаа Засгийн газрын 2006 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыгшинэчлэн баталж, үйл ажиллагаандаахэрэгжүүлж байна.

5. Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор “Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзол”-ыг батлан хэрэгжүүлж байна.

 

Тав: Yндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилт

5.1. Гадаад бодлого

1. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2011 оны 2 дугаар  сард УИХ-аар батлууллаа.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийв.

3. Ерөнхий сайд С.Баяр 2009 онд, Ерөнхий сайд С.Батболд 2010 онд ОХУ-д ажлын айлчлал хийсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 8 дугаар сард,  Засгийн газрын дарга В.Путин мөн оны 5 дугаар сард манай улсад тус тус айлчилсан.  

4. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” гаргасан.

5. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр байгуулав.

6. Ерөнхий сайд С.Батболд 2011оны 6 дугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Монгол, Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар өмнө хүрсэн зарчмын тохиролцоог ерөнхий сайд нарын түвшинд нотолж, хамтарсан мэдэгдэл гарган нийтэд зарласан нь энэ айлчлалын хамгийн чухал үр дүн болов.

7. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зя бао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа Монгол Улсад хийсэн  айлчлал байснаараа онцлог байв.

8. “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэл” гаргасан нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болов.

9. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 онд Канад улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжүүлэхээр тохирч, хамтарсан мэдэгдэл гаргав.

10. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 2 дугаар сард Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийв. Энэ нь Монгол Улсын  Ерөнхий сайдын түвшинд Австрали Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал байсан бөгөөд айлчлалын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцааг цаашид “өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд гаргахад чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болов.

11. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг 2011 оны 8 дугаар сардМонгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр  төрийн тэргүүн нар цаашид хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн “иж бүрэн түншлэл”-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров. Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулав.

12. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэн Ерөнхий сайд С.Батболдын урилгаар 2011 оны 8 дугаар сард манай улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлал байсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд түүхэн чухал үйл явдал болсон юм.

13. ХБНГУ-ын канцлер А.Меркелийн 2011 оны 10 дугаар сард манай улсад хийсэн айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том түлхэц үзүүлэв.Канцлер А.Меркель УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв. Айлчлалын үеэр байгуулсан нэг гол баримт бичиг болох “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй уул уурхайн түүхий эдийг шууд экспортлох биш аль болох эх орондоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн боловсруулах үйлдвэрийн техник, технологи нэвтрүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх чухал түлхэц болно гэж үзэж байна.  

14.“Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлого”-ын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн сайшааж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Европын Холбоо манай бодлогыг бүрэн дэмжиж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулж буй “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т тусгай зорилт болгон оруулсан бөгөөд уг зорилтыг хэрэгжүүлэхэд зориулан 8.0 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоо илэрхийлээд байна.

15. Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох Европын стандартыг Монголд нутагшуулах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой юм.

16. Монгол Улс эдүгээ дэлхийн 149 оронтой дипломат харилцаатай. 2009-2011 онд 11 улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурснаар манай улс НҮБ-ын гишүүн 160 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

17. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд тэргүүлэх үүрэг хүлээв.

18. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2009 оны 7 дугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд, Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр тохиролцов.

19. “НҮБ-аас 2012-2016 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг 2011 онд эцэслэн байгуулав.

20. Монгол Улс 2011 онд НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдов.

21. Монгол Улс Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем  (RIMES)-ийн Хамтын ажиллагааны хэлэлцээрт нэгдсэн бөгөөд тус байгууллагын НБДГ-ын албыг 2011-2013 онд хариуцан ажиллах болсон билээ.

22. Цөмийн зэвсэггүй статусыг урагшлуулах талаар 2009-2010 онд баримтлах чиглэлийн дагуу 2008 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганы үеэр манай санаачлан дэвшүүлсэн Цөмийн зэвсгээс ангид бүсүүдийнболон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын зохицуулагч нарын анхныуулзалтыг 2009 оны 4 дүгээр сард Улаанбаатарт зохион байгуулав.  

23. Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын 34 дэх гишүүнээр нэгдэн оров.

24. 2009 оны 12 дугаар сард Данийн Копенгаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 15 дугаар чуулганы мөрөөр “Копенгагены тохиролцоо”-нд нэгдэн оров.

25. “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг баталсан.

26. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгаанытөвийг 2009 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулав. “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын 9 дүгээр хуралдаанаар батлуулав. Ингэснээр Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй олон улсын статус бүхий байгууллагын эрх зүйн үндэс тавигдав.

27. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүй, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэх 2011-2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.

28. Европын Комиссын “Сайн засаглал, тогтвортой хөгжил”-ийн болзол бүхий хөнгөлөлт буюу 7200 орчим нэрийн барааг импортын татваргүйгээр Европын Холбооны гишүүн орнуудад  экспортлох “GSP+” хөнгөлөлтийг 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгуулав.

29. Гадаад улсад ажиллаж амьдарч, суралцаж байгаамонголиргэдийгэх орондоо ирж ажиллах, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн“Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байна.

30. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах эдийн засгийн нэгэн хөшүүрэг болох Иргэдэд туслах санг байгуулан, үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байна. Тус сангаас 2009 онд 7.4 сая, 2010 онд 154.2 сая, 2011 онд 193.0 сая, нийт 354.6 сая төгрөгийн тусламжийг иргэдэд үзүүлсэн байна.

 

5.2. Батлан хамгаалах бодлого

1. Монгол Улсын Засгийн газар 2008-2010 онд БНТУ, ОХУ-ын Засгийн газартай цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр; Монгол Улсын БХЯ нь ОХУ-ын БХЯ, БНХАУ-ын БХЯ, ХБНГУ-ын Холбооны БХЯ, БНАСАУ-ын Ардын Зэвсэгт хүчний яам, БНТУ-ын Үндэсний БХЯ-дууд болон Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-тай хамтын ажиллагаа, харилцан туслалцах, цэргийн мэргэжилтэн бэлтгэх, буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг хэлэлцээрүүдийг байгуулав.

2. Афганистан улсад явагдаж буй олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, Судан улсад цэргийн II дугаар шатны эмнэлгийнбагийн бие бүрэлдэхүүн болон Конго, Баруун Сахар, БНСудан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний 8 офицер цэргийн ажиглагч, Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2 штабын ажилтан үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Түүнчлэн саяхан шинээр байгуулагдсан БНӨСУ дахь UNMISS ажиллагаанд Монгол Улсаас 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг үүрэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын төгсгөлд штабын 5 офицерыг ажиллагааны газар орон руу илгээгээд байна. 

Сьерра Леон Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд нийт 10ээлжийн цэргийн баг, Чад, ӨАБНУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд 2 ээлжийн цэргийн баг оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо эргэн ирсэн.

Афганистан Улсад явуулж буй “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн V ээлж, Артиллерийн сургалтын хөдөлгөөнт бүлгийн XIII ээлж, Афганистан Улсад аюулгүй байдлыг тогтворжуулах НАТО-гийн цэргийн “ISAF” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн багийн V ээлж, Нисдэг тэрэгний техникийн сургалт засвар үйлчилгээний III баг үүргээ амжилттай гүйцэтгэж байна. 

НҮБ болон Франц Улсаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ливан, Бүгд Найрамдах Кот д’Ивуар, Ирак, Бүгд найрамдах Өмнөд Судан зэрэг улсуудад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах асуудлыг шийдвэрлэн Засгийн газрын 2010 оны 130, 2011 оны 79, 140, 267 дугаар тогтоолуудыг гаргав.

3. “Монгол Улсын Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийн төслийг Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын хуралдаанаар дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2009 оны хаврын чуулганаар батлуулснаар “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” бүрдүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

5. “Онцгой нөхцөл байдал үүссэн үед Зэвсэгт хүчин болон Төрийн зарим байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах ерөнхий төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал: “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаагийн байгууллагад Ерөнхий зориулалтын цэргийн анги, салбаруудаар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиглэл”, “Гамшгийн үед Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэл”-ийг тус тус батлан, тодотгон ажиллаж байна.

6. 2010 оны 12 дугаар сард цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд Батлан хамгаалах салбарын оролцоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний хүч, хэрэгслийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, зохицуулах чиг үүрэг бүхий “Экологи, уул уурхайн алба”-ыг Зэвсэгт хүчний Жанжин штабын тайван цагийн орон тоонд байгуулсан.

7. “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”,  "Эмч, багш нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох алслагдсан сумдын жагсаалт"-ыг тус тус батлан, цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдээр экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэх боломжтой болсон.

8. Зэвсэгт хүчний Жанжин штабын тайван цагийн бүтэц орон тоог олон улсын цэргийн удирдлагын “J”-ийн системийн бүтцэд шилжүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлж, ЗХЖШ түүний бүтцийн нэгжүүд, Ерөнхий зориулалтын цэргийн командлал, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын хоорондын харилцан ажиллагаа, уялдааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

9. Зэвсэгт хүчний ангиудын штабуудыг олон улсын цэргийн удирдлагын “S” загварын бүтцэд шилжүүлэн тайван цагийн орон тоог боловсронгуй болгох ажлын хүрээнд газар, хэлтэс, командлал, анги, байгууллагын удирдлагаас ирүүлсэн санал, зөвлөмжийн үндэслэн Зэвсэгт хүчний 150, 330, 017, 110, 027, 089, 232, 310, 311, 337, 016, 032, 189, 284,  303,  350  дугаар ангиудын тайван цагийн орон тоог шинэчлэн баталж мөрдүүлээд байна.

10. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулан, “Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох журам”, “Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”, “Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам”, “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг тус тус шинэчлэн батлав.

 

5.3. Гамшгаас сэргийлэх, хор нөлөөг арилгах үндэсний чадавхи бэхжүүлэх бодлого

1. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын цолны нэршил өөрчлөгдөж олон улсын түвшинд болон гамшгаас хамгаалах улсын албад, харилцан ажилладаг бусад байгууллага, олон нийтэд илүү ойлгомжтой хялбар болов.

2. УИХ-ын 2011 оны 22 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”, “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа.

3. “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталгаажуулж, “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах Монгол-Оросын  хамтарсан комиссын XI хуралдаан”-ыг зохион байгуулав.

4. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украйн Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж баталлаа.

5. “Шувууны томуу, цар тахалтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх нь” төсөл,  НҮБ-ын Хүүхдийн сангийн “Онцгой байдал, гамшгийн мэдээллийн менежмент” төслийн хүрээнд зохион байгуулсан “Гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах мэдээллийн сан”, “IRIS.MN” мэдээллийн нэгдсэн сан, “ДевИнфо” мэдээллийн сан, вэб хуудасны серверийг шинээр ашиглалтад оруулан ашиглаж эхлээд байна.

6. Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын дотоод сүлжээг тодорхой хязгаарлалтын түвшинд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн сүлжээтэй холбон өргөтгөж мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байна.

7. Засгийн газрын 2008 оны м/н 249 дүгээр тогтоолоор батлагдсан хүрээнд гамшгийн болон стрататегийн нөөцийн бараа, материалыг тухайн жилд батлагдсан төсвийн хэмжээнд бүрдүүлэн ажиллаж байна.

Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан