Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

 

Монгол Улсын Ерөнхий сайд Норовын АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН

Гадаад харилцааны сайд Л.БОЛД

Сангийн сайд Ч.УЛААН

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
           
Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ

 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаадын дипломатуудад Засгийн газраа танилцууллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.07 /

 

 Монгол улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд Улаанбаатар хотноо суугаа гадаадын дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг 2012 оны 9 дүгээр сарын 7-нд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.

Ард иргэдээ ажилтай орлоготой болгох, авилгал хээл хахуулийг устгаж,шударга ёс авчрах, үүрэг хариуцлага хяналттай болох  гэсэн 3 зорилтыг   шинэчлэлийн Засгийн газар  өмнөө тавьж байгаа гэдгийг уулзалтын эхэнд Ерөнхий сайд   онцоллоо. Шинэ Засгийн газрын анхны шийдвэрээр төрийн ордон  ард иргэддээ нээлттэй болж, төрийн түүхийн музейгээ үзэж сонирхдог энэ өргөөнд та бүхнийг хүлээн авч байна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн дурьдаад, Засгийн газрын гишүүдээ товч танилцуулав.  

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд  тодорхой өөрчлөлтүүдийг хийж, мөн үүрэг хариуцлагыг өөрсдөөсөө эхэлж байгааг ч тэмдэглэж байлаа.

Гадаад харилцааны хувьд Засгийн газар залгамж чанараа хадгалж, гадаад бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ ч тэмдэглэв.  Хоёр хөршийн бодлогоос гадна гурав дахь хөршдөө найрсаг харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэл бий гэдгийг дурьдаад, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал монголын төрд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна гэдгийг онцоллоо.

Улаанбаатар дахь дипломат корпусын тэргүүн, Бүгд найрамдах Казакстан улсын элчин сайд Орман.К.Нурбаев  зочдыг төлөөлөн  Монгол улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж, үг хэллээ.

Мөн эрхэм зочид  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй сонирхсон асуудлаар харилцан ярилцаж, төрийн түүхийн музейг үзэж сонирхлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ
Ерөнхий сайд их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа
АМЛАЛТ НЭХЭХ АРД ТҮМНИЙ ХОЛБООНЫХОН ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЛАА
“Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг зохион байгуулна
Хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийг гол болгож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан