Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү
2010.09.02
Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал олголоо. Тэрбээр тамирчдад хандаж “Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, Төрийн далбаагаа мандуулсан өсвөр үеийн сайхан залуучууд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Б...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ
2010.09.02
Түүхэн ялалтын 65 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд оролцож, дайнд оролцож явсан ахмад дайчдад баяр хүргэж, үг хэллээ. Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ XX зууны түүхэнд бараан мөр үлдээн, хүн төрөлхтөнд гай гамшиг гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий...
Дэлгэрэнгүй ..
С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна
2010.09.01
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Солонгосын техникийн коллежийн 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд оюутан залууст хандаж үг хэлэхдээ “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45 мянган залуучууд сурч байна. Үүнээс гадна саяхан “Оюутолгой” төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сургаж мэргэшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар ...
Дэлгэрэнгүй ..
С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал
2010.09.01
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ албанд томилогдсоныхоо дараахан тус сургуулийг зорьж, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ боловсролын талаар баримтлах бодлогоо тодорхойлж байсан билээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр тэрбээр улсынхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох, хөдөлгөх хүч бэлтгэх том уурхай болсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудтай дахин уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд тэнд хэлсэн үгэндээ '...
Дэлгэрэнгүй ..
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
2010.08.24
/Аж үйлдвэржүүлэх бодлого- улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана/ Домог түүхийн өлгий, эрдэс баялагийн уурхай болсон энэ сайхан нутгийн эзэд Дорноговьчууд Та бүхнийхээ амар амгаланг айлтган, хувиасаа болон хамт яваа нөхдийнхөө халуун дотно мэндийг дэвшүүлье. Төр засгийн тэргүүн нар орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулздаг нь тогтсон жишиг боловч энэ удаагийн уулзалт Та бидний хувьд анхных гэдгээрээ онцлог. Бас өргөн бүрэлдэхүүн яваа нь аливаа ...
Дэлгэрэнгүй ..
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан