Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Осакагийн удирдлагуудтай уулзаж, бөхчүүдээ дэмжин барилдаан сонирхлоо
2012.03.14
Монгол Улсын Засгийн газар Японы аж үйлдвэрийн гол бүс болох Кансайд албан ёсны төлөөлөлтэй болж, Осака хотноо Ерөнхий консулын газраа 2012 оны 03 дугаар сарын 14-нд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Япон улсын Засгийн газрын урилгаар, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаа энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий ...
Дэлгэрэнгүй ..
Осака хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдлаа
2012.03.14
Японы Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Осака хотноо үргэлжилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхийн хуудсыг баяжуулах нэгэн арга хэмжээОсака хотод өнөөдөр болсон нь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо Кансай бүсийн төв Осака хот нь олон зуун...
Дэлгэрэнгүй ..
Урт хугацаатай визийн журам нэвтрүүлэхэд дэмжлэг хүслээ
2012.03.13
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсад айлчлах үеэрээ Япон улсын Парламентын ордонд зочилж, Парламентийн зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата болон Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи нартай уулзлаа. Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата өнгөрсөн оны 11 дүгээр сард Парламентын энэхүү дээд танхимын даргаар томилогдсон бөгөөд үүнд нь Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэлээ. Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл гадаадын анхны зочин нь бол...
Дэлгэрэнгүй ..
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
2012.03.13
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 10-15-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Ерөнхий сайд С.Батболд 12-ны өдөр Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Зөвлөхүүдийн Танхимын дарга К.Хирата нарт бараалха...
Дэлгэрэнгүй ..
Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо
2012.03.13
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 12-ны өдөр Японы улсын Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Ноён Ё.Нода хүндэт зочноо Япон тусад тавтай морилохыг уриад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тус улсад хийж буй айлчлал түүхэн ач холбогдолтой болж байгааг үнэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалаа нэг өдрөөр урагшлуулж Японы Зүүн бүс нутагт болсон байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд ...
Дэлгэрэнгүй ..
Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа
2012.03.12
Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээ...
Дэлгэрэнгүй ..
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан