Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд С.Батболд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.16 /
Цагдаагийн байгууллагын 90-н жилийн ой өнөөдөр болж байна. Тус ойд зориулсан баярын ёслолын ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд болж, уг арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Засгийн газрын тэргүүн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хандан мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн дотроос эрдэм боловсрол, мэргэжлийн авъяас, чадвараараа нэр алдраа дуурсгасан алдар цуутнууд олноор төрөн гарсанд төр засаг, ард түмэн бахархаж байдаг хэмээн онцоллоо.

Түүнчлэн цагдаагийн байгууллага цаашид олсон амжилтаа бататган, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өөрт хамаарах ажил, арга хэмжээнүүдийн хэргэжилтийг хангаж, үйл ажиллагаа эрх зүйн орчноо боловсронгуй болгон нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил үйлчилгээний стандартыг хэвшүүлж ажиллах нь чухал юм гэж тэмдэглэлээ. Ёслолын ажиллагааны үеээр цагдаагийн албан хаагчдын ёслолын жагсаал болж, урлаг соёлын арга хэмжээ болон тусгай үзүүлэх тоглолт боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙГ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярт хэлсэн үг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол наадам /Фото/
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын Үндэсний их баяр наадмын баярын хуралд тавьсан “Их түүх-Үндэсний бахархал” сэдэвт илтгэл
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан