Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Түүхэн ойгоороо хэтийн зорилтоо тодотгохыг Ерөнхий сайд хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.25 /
Ардын засгийн анхны жил байгуулагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Төрийн онцгой чиг үүрэг гүйцэтгэж хэрэгжүүлж ирсэн тус байгууллага энэ хугацаанд шүүхээс гарсан бүхий л шийдвэрийн биелэлтийг ханган гүйцэтгэдэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж өргөжсөн билээ. Тус салбарын үе үеийн ахмадууд, албан хаагчид оролцсон ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, нийт бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ирсэн, цаашид ч анхаарч ажиллах болно гэж тэмдэглэлээ.

Аливаа ой гэдэг бол зөвхөн баярлаж бахдах, дурсамж дурдатгал хүүрнэх биш ирээдүйн зорилго чиглэлдээ онцгой анхаарахын нэг том илэрхийлэл болдог гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд 90 жилийнхээ ололт амжилтыг бататгаж, алдаа оноогоо дүгнэж алс хэтийн бодлого зорилтоо тодорхой болгохыг хүслээ. Мөн төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хариуцлагатай, нэр хүнтэй бөгөөд хүнд хэцүү зорилтыг ханган биелүүлэх үйлсэд нь амжилт ерөөгөөд энэ салбарын нийт албан хаагчдын урам зориг, хичээл зүтгэл, үүрэг хариуцлагыг үнэлж, дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.   

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨСВИЙН ОРЛОГО ДАВЖ БИЕЛЖЭЭ
АРДЧИЛЛЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ҮЙЛСЭД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМРИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
Иргэд цалингаараа сэтгэл хангалуун амьдрах таатай боломж бүрдэж байна
Засгийн газрын хуралдаан 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ӨРГӨТГӨСӨН УУЛЗАЛТ ХИЙВ
Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан