Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.07 /
Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж шаардлага гардууллаа. Засгийн газрын 2009 онд байгуулсан гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолын заалтуудыг хангаагүй учир үндэсний эрх ашигт нийцүүлж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний дотор зохих өөрчлөлт оруулан, үр дүнг нь УИХ-д ирүүлэхийг гишүүд шаардлагад тусгаснаа Ерөнхий сайдад хэллээ. Тухайлбал Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хариу хэлсэн  үгэндээ “Оюутолгой төсөл нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой төсөл. Тиймээс ч энэ төсөл хугацаандаа хэрэгжих ёстой, зогсоож болохгүй гэж үзэж байна. Засгийн газрын хувьд Оюутолгой төсөл, түүний гэрээний хэрэгжилтэд анхаарал тавьж ажиллах ёстой. Өмнө нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд зарим өөрчлөлт оруулж зээлийн хүүг бууруулах, 34 хувийг ямар ч нөхцөлд буулгахгүй байх болон бусад нөхцлийг сайжруулсан. Цаашид ч гэрээний хэрэгжилтэд сайтар хяналт тавьж, нөхцлийг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулагч талтай ярилцана. УИХ-ын гишүүдийн шаардлагад тусгасан асуудлыг нухацтай судалж, Оюутолгой төслийн  хэрэгжилтийн явцыг УИХ-д танилцуулах болно” гэлээ. УИХ-ын нэр бүхий гишүүд ч Оюутолгой төслийг зогсоох ёсгүй байр суурьтай байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээнэ
Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг
Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ
Дөрвөн оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна
Ерөнхий сайд Дэлхийн оюутны универсиадын шилдгүүдэд мөнгөн шагнал гардууллаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан