Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.08 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ ерөнхий захирал Уиллиам Лэйси Свингийг хүлээн авч уулзлаа. Цагаачлал, шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулдаг энэ байгууллага манай улстай хамтран ажиллаж дэмжиж ирсэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдуулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Ноён Уиллиам Лэйси Свинг манай улсад ирсэн зорилгоо танилцуулахдаа хамтран ажилладаг түншүүдтэйгээ уулзаж харилцаагаа гүнзгийрүүлэх, хамгийн гол нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгчийн газраа  Улаанбаатар хотноо албан ёсоор нээх, энэ сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын гишүүн орнуудын Цагаачлалын албадын тэргүүн нарын ээлжит 10 дугаар уулзалтад оролцохоор ирсэн гэж Ерөнхий сайдад танилцуулаад манай байгууллагыг дэмжиж хамтран ажиллаж байгаа, төлөөлөгчийн газраа нээх боломж олгосон  Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ.  

Монгол Улс 2008 онд тус байгууллагын гишүүнээр элссэн. Энэ хугацаанд хүний наймааны хохирогч болсон 358 монгол иргэнийг эх орон, гэр орондоо очиход нь зуучилсан, шилжин  суурьшигч болон гадаад оронд бичиг баримтаа гээгдүүлсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн зэрэг 5000 гаруй монгол иргэнийг эх орондоо ирэхэд нь тус байгууллагын гишүүд тусалсан гэсэн мэдээллийг ноён Уиллиам Лэйси Свинг хэлээд Монголд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээснээр үйл ажиллагаа улам өргөжиж, тэр хэрээр дотоод болон гадаадад шилжих хөдөлгөөнд оролцож буй монгол хүний эрх ашиг хамгаалагдаж чадна гэлээ.   

Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр тус байгууллагатай илүү өргөн хүрээнд олон салбар чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд манай оронд байгуулагдаж буй төлөөлөгчийн газраараа дамжуулан гадаадад ажиллаж буй Монгол иргэдэд анхаарал тавьж байх, шилжих хөдөлгөөний менежментийг бэхжүүлэх, олон нийтэд ойлголт мэдээллийг үнэн зөв хүргэхэд түлхүү анхаарч ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд зөвлөлөө. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь 1951 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын  байгууллага юм. 132 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү байгууллага нь эдгээр оронд нийт 400 гаруй салбар нэгжтэй юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг
С.БАТБОЛД: ТҮҮХИЙН БҮХИЙ Л ЯВЦАД БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ НЬ ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН
Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан