Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Бүгд найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.19 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Бүгд найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Италийн Засгийн газрын гишүүн анх удаагаа манай улсад айлчилж, харилцаа хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулсан хэдий ч манай улсыг зорьж ирсэнд таатай байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын дарга нар мэдэгдэл гаргаж, хоёр улс хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж байгаа явдал нь Монгол Италийн харилцаанд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Европын холбоотой, түүний дотор Итали улстай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа Ерөнхий сайд хэлээд Үйлдвэр худалдааны сайд байхдаа Европын холбоотой GSP+ хөтөлбөрийг эхлүүлсэн нь үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ. Хөтөлбөрийн хүрээнд Европын зах зээлд 7900 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүйгээр гаргахаар болсон. Энэ боломжийг Монгол Италийн бизнес эрхлэгчид таатайгаар ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ч хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх боломжийн нэг хэлбэр юм гэлээ.

Мөн тэрээр Италийн хөрөнгө оруулагчид арьс шир,ноос ноолуурын боловсруулах үйлдвэрлэл, оёдол сүлжмэл болон уул уурхай, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр манай улсад хөрөнгө оруулах хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлээд Монгол Италийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улс Элчин сайдын яамаа Ром хотноо нээн ажлуулах гэж байгааг тэмдэглэлээ. Хүлээн авч уулзаж байгаад ноён П.Романи Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Итали Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжиллаа. Тэрээр олон зуун жилийн тэртээ Марко Поло агуу их Монгол гүрнийг сурталчилж байсан бол өнөөдөр Итали улсаас Монгол орныг анхлан үзэж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн анхны Засгийн газрын гишүүн болж байгаадаа баяртай байна гэлээ.

Мөн тэрээр “Монгол Улсад хийж байгаа айлчлалдаа өндөр ач холбогдол өгч байна. Европ холбооны улсуудад эдийн засгийн хямар нүүрлэж хүнд хэцүү байгаа, ялангуяа сүүлийн саруудад Итали улсад нилээд хүчтэй нөлөө үзүүлж байна. Гэвч энэхүү сорилтыг Италийн ард түмэн богино хугацаанд даван туулах чадвар бий гэлээ. Харин Монгол улсын эдийн засгийн энэ их хурдацтай өсөлтийг харахад цагаанаар атаархаж байна. Таны тэргүүлсэн Засгийн газар, Монголын ард түмний маш хөдөлмөрч чанарын үр дүн гэж бодож байна. Улам их амжилт хүсэе ” гээд Итали улсад Элчин сайдын яамаа нээх болсон баяртай байгаагаа хэлээд энэ нь хоёр улсын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох юм гэлээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХБНГУ-ЫН “ГЕРМАНЫ ЛОЙД” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нарны гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд захилаа
БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА
Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ малчны хотонд хүрлээ
Монгол бөх Геннисийн амжилтын төлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан