Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХБНГУ-ЫН “ГЕРМАНЫ ЛОЙД” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.21 /
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ХБНГУ-ын “Германы Лойд” байгууллагын газрын дарга, доктор Робер Сурма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Даяаршиж байгаа энэ үед стандарт, хяналтын бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Канцлер А.Меркель манай оронд айлчлах үед хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа стандарт, хяналтын чиглэлээр хамтран ажиллах тухай хөндөгдөнө. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах, цаашид стандартыг төлөвшүүлэх, хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахыг тэрээр хүслээ.

Цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь доктор Роберт Сурма Шадар сайдад талархал илэрхийлээд 150 гаруй жилийн турш стандарт, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Германы Лойд” байгууллага Монгол Улстай хамтран ажиллах үүд нээгдэж байгаад баяртай байна гэлээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нарны гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд захилаа
Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ
Бүгд найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзав
БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА
Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ малчны хотонд хүрлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан