Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Кувейтын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.18 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 11-р сарын 18-ны өдөр Кувейт Улсын сангийн сайд Мустафа Жассем Аль-Ш амали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархаж байгаагаа  Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлээд өнгөрсөн жил танай сайхан оронд албан ёсны айлчлал хийсэндээ сэтгэл хангалуун байна гэлээ. Энэ айлчлал нь хоёр орны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдаад, эрхэм сайдын энэ айлчлал нь манай улсын эдийн засгийн өндөр өсөлттэй үед ирж байгаагаараа онцлог болж буйг тэмдэглэн хэлэв.

Монгол улс нь зөвхөн  уул уурхайг түшиглэхийн сацуу дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч гээд олон салбаруудад бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаа гэдгийг хэлээд, өнгөрсөн жил Кувейт   улсад айлчлах үеэр  Монгол улсад  бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэсэн. Одоо энэ ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж буйгаа  Монгол улсын Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр илэрхийллээ. Кувейт улсын сангийн сайд  Мустафа Жассем Аль-Шамали хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, таны тэргүүлж байгаа Засгийн газар амжилттай ажилласны үр дүнд эдийн засгийн өндөрлөгт хүрч чадсанд баяр хүргэе гэлээ.

Мөн хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын өнгөрсөн жил Кувейт улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэлээ. Кувейтын сангийн шугамаар хүүхдийн эмнэлэг барих болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг ноён Сангийн  сайд дурьдаад, эдгээр төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хоёр улсын ард түмэнд л ашиг тусаа өгөх учиртайг  тэмдэглэж байв.

Мөн Кувейтийн сангийн санхүүжилтээр авто замын салбарт амжилттай хөрөнгө оруулалт хийгдсэн, цаашдаа ч дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн чухал салбаруудад идэвхтэй хамтран ажиллах боломж байгааг ч илэрхийллээ. Энэ бүх үйл ажиллагаанд  Монгол улсын Ерөнхий сайдын дэмжлэг их байгаад талархаж буйгаа мөн  тэмдэглэн хэллээ. Кувейтийн сангийн дэмжлэгтэйгээр эдүгээ Дархан-Эрдэнэт, Эрдэнэт- Булган- Уньт, Уньт- Тариалангийн чиглэлийн авто замууд шинэчлэгдэж байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Түгжрэлийг багасгах цогц арга хэмжээ авч эхэллээ
Хөдөлгөөний түгжрэл ингэж арилна
...
Худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдлээ
Дэлхийн 140 гаруй улстай 10-аад тэрбум ам.долларын худалдаа хийдэг болжээ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан