Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД КАЗАХ ТҮМЭНД НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.21 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй иргэдийг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Өдөр, шөнө тэнцдэг 03 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраа тэмдэглэх гэж байгаа казах түмэнд Ерөнхий сайд нутгийн зөвлөлийн гишүүдээр нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

“Манай улсын эдийн засгийн өсөлт 17,3 хувьтай гарсан. Энэ өсөлт цаашид ч хадгалагдаж, тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Үүний үр шимийг нийт иргэд, бүс нутаг, алслагдсан нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүртээхийг Засгийн газар зорьж байгаа. Энэ чиглэлээр цаашид улам эрчимтэй ажиллана” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв. Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар казах түмний төлөөллийг төрийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад нутгийн зөвлөлийн дарга А.Бакей талархал илэрхийллээ.

Төр, засаг алслагдсан бүс нутаг, ялангуяа Баян-Өлгий аймгийг дэмжин хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж байгаагийн дүнд иргэдийн ахуй амьдрал өөдлөн дэвжиж байгааг тэрээр хэлэв. Бүрэн бус тоогоор Улаанбаатар хотод 10 гаруй мянган казах иргэн ажиллаж, амьдардаг юм байна. Иймээс цаашид казах, урианхай, тува иргэдийн соёл, оюуны хэрэгцээг хангах зорилгоор нийслэлд Соёлын төв байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг нутгийн зөвлөлийнхөн Ерөнхий сайдаас хүслээ.

Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболд 21 аймагт, тэр дундаа Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан. Тухайн үед Баян-Өлгийчүүд алслагдсан бүсийн нэмэгдэл, урамшуулал олгох, казах хэл дээрээ радио, телевизийн мэдээлэл авах сувагтай болох, Монгол-Хятадын хилийн Даян, Улаан уулын боомтоос Монгол-Оросын хилийн Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих, номын сан, Хүүхэд, залуучуудын парк, 920 хүүхдийн суудалтай сургууль,  орчин үеийн оношлогоо, эмчилгээний төвтэй болох зэрэг хүсэлтийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд тухайн үед тавьж байсан юм.

Эдгээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, төлөвлөгөөний дагуу үндсэнд нь бүрэн хэрэгжүүлж дуусч байна. Наурыз буюу Хаврын баяр нь урин цагийн эхлэл. Энэ өдрийн маргаашаас өдөр уртасч, малчны хотонд төлийн дуу цангинан, өвс ногоо ургаж эхэлдэг хэмээн казах түмэн бэлэгшээдэг байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн онд Наурызын баярыг “Хүн төрөлхтөний халдашгүй соёлын өв”-ийн жагсаалтад бүртгэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ
ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНД 18 ХҮРТЭЛХ НАСНЫ БҮХ ХҮҮХЭД ХАМРАГДАНА
1990-ээд оноос хойш Монгол төрийн гадна үлдсэн хүүхдийн эрүүл мэндийн асуудал Ерөнхий сайдын анхааралд ирлээ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй” аяны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан