Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 1-ний ээлжит бус хуралдаанаар МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд эдийн засгийн чиглэлээр Чойгүнсэнгийн Чимидсүрэнг, удирдлага менежментийн чиглэлээр Содномдаржаагийн Батбаатарыг тус тус дэвшүүлж, УИХ-д санал болгохоор Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.