Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Урт хугацаатай визийн журам нэвтрүүлэхэд дэмжлэг хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.13 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсад айлчлах үеэрээ Япон улсын Парламентын ордонд зочилж, Парламентийн зөвлөхүүдийн  танхимын дарга К.Хирата болон Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи нартай уулзлаа. Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата өнгөрсөн оны 11 дүгээр сард Парламентын энэхүү дээд танхимын даргаар томилогдсон бөгөөд үүнд нь Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэлээ. Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл гадаадын анхны зочин нь болсон талаар ноён К.Хирата хэлж байлаа. Засгийн газрын тэргүүн ч түүнд Монгол Улсын УИХ-ын даргын мэндчилгээг дэвшүүлж, УИХ дахь Японы бүлэг маш идэвхтэй ажилладаг гэж тэмдэглэлээ.

Япон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн хүрээнд болж буй энэхүү өндөр дээд хэмжээний айчлал нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж, цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн  тухай 2010 оны хамтарсан мэдэгдлийн үзэл санааны дагуу гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Эдгээр уузлалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн урт хугацаатай визийн журам нэвтрүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улсын Засгийн газар Монгол руу зорчих япон иргэдийг тодорхой хугацаагаар визээс чөлөөлөх шийдвэр гаргасанд талархаж буйгаа Парламентын зөвлөхүүдийн  танхимын дарга К.Хирата болон Төлөөлөгчдийн тахимын дарга Т.Ёкомичи нар илэрхийлээд Японд зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар үргэлжлүүлэн судалж ажиллахаа илэрхийллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Осака хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдлаа
Осакагийн удирдлагуудтай уулзаж, бөхчүүдээ дэмжин барилдаан сонирхлоо
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 1600 гаруй цэргийн албан хаагч хамрагдана
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо
Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан