Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Осакагийн удирдлагуудтай уулзаж, бөхчүүдээ дэмжин барилдаан сонирхлоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.14 /

Монгол Улсын Засгийн газар Японы аж үйлдвэрийн гол бүс болох Кансайд албан ёсны төлөөлөлтэй болж, Осака хотноо Ерөнхий консулын газраа 2012 оны 03 дугаар сарын 14-нд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Япон улсын Засгийн газрын урилгаар, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаа энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Осака мужийн захирагч И.Мацуй, Осака хотын дарга Т.Хашимото нартай уулзсан юм.

Уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжлийг дагасан төмөр замын сүлжээг барьж байгуулах, эрчим хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төсөлд хамтран ажиллах сонирхлоо Ерөнхий сайд С.Батболд илэрхийлж ийм боломж нөхцөл их байгааг онцолж байлаа.

Хамтын ийм ажиллагааг нэмэгдүүлэх болон хоёр орны стратегийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Осака хотноо байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий консулын газар үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд консулын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Осакагийн удирдлагуудаас хүслээ. Мөн тэрбээр хоёр улсын харилцааны хөгжилд Кансайн бүс чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглээд Монгол Японы хоорондын агаарын замын  гараа Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас  эхэлж байсныг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Осака хотноо зочлох үеэрээ тус хотноо болж буй сумо бөхийн барилдааныг сонирхон үзэж, монгол бөхчүүдтэйгээ уулзсан юм. Засгийн газрын тэргүүнийг Сүмогийн ордонд саатаж, барилдаан сонирхоход сумогийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж байлцлаа. Түүнийг орж ирэх үеэр сумогийн ордонд тухалсан үзэгчид  алга ташин, Аса-шёор-юү хэмээн нэгэн зэрэг дуудаж байсан бөгөөд сүмогийн ертөнцөд их аваргын нэр хүнд одоо ч өндөр байгаа нь харагдаж байлаа.    



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 1600 гаруй цэргийн албан хаагч хамрагдана
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Цалин, тэтгэвэртэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ
Осака хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдлаа
Урт хугацаатай визийн журам нэвтрүүлэхэд дэмжлэг хүслээ
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан