Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.04.26 /

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцлээ. Төслийг зарчмын хувьд дэмжиж, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай хэмээн хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.

Нэр бүхий гишүүд хуулийн төсөлдөө нэрийн нэг жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгажээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, сонгуульд мөнгө амлахыг хориглох зэрэг олон асуудлыг зохицуулахаар тусгасан байна.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АЛТАН МӨРДӨСТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Эдийн засгийн боломжийг бодит ажил болгоход ТОП-уудын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
Ч.ХҮРЭЛБААТАР: СОНГУУЛИЙГ ШУУРХАЙ, ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ
Гадаадад сургууль төгсөгчдийн холбоодын III зөвлөлдөх уулзалт боллоо
ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 15.2 ХУВЬТАЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
С.БАТБОЛД: ЦЭВЭР ОРЧИНД АМЬДРАХАД БИД БҮГДИЙН УХАМСАР, ҮҮРЭГ ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан