Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Газар хөдлөлтийн талаар Япончуудтай хамтарч сургалт семинар хийнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.19 /
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх,эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, мэрэгжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Монгол улсын Шадар сайд М.Энхболд  даргалан хийлээ. Звөлөлийн энэ өдрийн хуралдаанаар Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, төлөв байдал болон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах хамтарсан семинарын тухай түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн хангалтын байдлын тухай мэдээллийг тус тус сонслоо.

2011 онд  манай орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 25600 гаруй сул болон хүчтэйвтэр газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төвийн тархалтыг судлан авч үзвэл Монгол Алтай, Говь-Алтайн нуруун дахь газар хөдлөлтийн голомтууд, мөн 1970 онд  магнитуд нь 7.0 хүрч, хүчтэй газар хөдлөлт болж  байсан Үүрэг нуурын бүс нутаг, Монголын хойд хэсэгт орших Бүсийн голын болон хангайн нурууны зүүн заагт орших Могодын бүсүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт өндөр байгаа нь ажиглагдаад байгаа ажээ. 

2011 онд болсон газар хөдлөлтийн горимын судалгааны үр дүнгээс  3 идэвхжилтийг онцоллоо. Алтай нурууны дагуу энэ бүс нутагт магнитуд нь 5 хүрсэн хүчтайвтэр газар хөдлөлт өнгөрсөн онд 6 удаа болжээ. Эдгээрээс 4 нь 1957 оны хагарлын бүс орчимд, харин 2 нь энэ бүсийн баруун, зүүн үзүүрээр болсон байна. Ялангуяа 2011 оны 8 дугаар сарын 27-нд  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт магнитуд нь 6 гарсан хүчтэй газар хөдлөлт болсон нь 1957 онд  үүссэн эвдрэлийн бүс нь цааш үргэлжлэн эвдэрч болзошгүйг мэдээлэлд дурьдаж байв.

Харин 2011 оны 3 дугаар сард Японд болсон газар хөдлөлтөөс хойш 10 хоногийн дараа манай улсын Дорноговь аймгийн Алтанширээ, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутгийг дамнасан газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж эхэлжээ. Энэ бүс нутагт нийтдээ 7 удаа их бага хэмжээгээр газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн шинэ идэвхжилтийн бүс үүсч байгааг мэргэжилтнүүд тайлбарлалаа. Харин Улаанбаатар хот орчмын хувьд нийт 81 удаа газар хөдлөлт болоод байгаагаас магнитуд нь 3 хүрсэн газар хөдлөлт гурван удаа болжээ. Газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн хувьд хийлдэг дэрний ком,  гар ажиллаагтай аврах ажлын багаж, даацын тулгуур бэхэлгээ, бетон бутлагч,бетон  зүсэгч, биеийн дулаанаар хайгч зэрэг төхөөрөмжүүдийг аваад байгаа юм байна.

Харин семинарын хувьд Монгол Япон улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо энэ гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх хохирлыг бууруулах хамтарсан семинарыг зохион байгуулах гэж байгаа аж. Газар хөдлөлт болсон үед зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах бөгөөд газар хөдлөлт болсон үед ямар туслалцаа үзүүлэхийг  энэ сургалт семинариар үзүүлэх юм байна.

Мэдээлэлтэй холбогдуулж зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган зөвлөлөөс албан даалгавар гаргахаар боллоо. Зөвлөлийн дарга, Монгол улсын шадар сайд М.Энхболд хуралдааны төгсгөлд хэлэхдээ зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө гаргаж байгаа. Энэ төлөвлөгөөний биелэлтийг шалгах сургалт явуулах нь чухал гэдгийг онцлоод, иргэдэд ч мэдээллийг зөв хүргэх хэрэгтэй гэдгийг холбогдох албан тушаалтнуудад санууллаа.  Газар хөдлөлт  болж байгаа учраас үүнийгээ дагаад бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, ажлаа чамбайруулахыг ч үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй” аяны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг
1990-ээд оноос хойш Монгол төрийн гадна үлдсэн хүүхдийн эрүүл мэндийн асуудал Ерөнхий сайдын анхааралд ирлээ
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНД 18 ХҮРТЭЛХ НАСНЫ БҮХ ХҮҮХЭД ХАМРАГДАНА
Цалин, тэтгэвэртэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 1600 гаруй цэргийн албан хаагч хамрагдана
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан