Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ч.Хүрэлбаатар: Улс орныхоо эрх ашгийг бодсон бол нууцаар гарын үсэг зурах учиргүй
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.23 /

Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг орон нутгийн сонгууль явуулахад Засгийн газраас үзүүүлэх дэмжлэг туслалцаа,зохион байгуулалттай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн аж. Үүнд Засгийн газраас өгөх хариулт болон, мөн  сүүлийн үед яригдаад байгаа Тавантолгойг тойрсон асуудлуудад тодорхой хариулт өгөхөөр ийн мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлдэг. Мөн үндсэн хуульд зааснаар орон нутгийн сонгуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлдэг учиртай. Эдгээр нь Монгол улсын хоёр өөр хуулийн орчноор зохицуулагдаж байгаа.

1992 онд батлагдсан хуулиар аливаа сонгуулийг явуулахдаа  Засгийн газраас хараат бус байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн , УИХ-ын сонгуулийн болон орон нутгийн сонгуулийг явуулахад Засгийн газар оролцож болохгүй, хөндөнгийн байгууллага байх ёстой хэмээн Сонгуулийн Ерөнхий хороог байгуулж байсан. Тийм ч учраас 1992 оноос хойш болсон бүх шатны  сонгуулийг СЕХ зохион байгуулж байгаа. Харин орон нутгийн сонгуульд СЕХ  мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг. Ийм хууль эрх зүйн орчинтой байхад Засгийн газар орон нутгийн сонгууль явуулах үйл ажиллагаанд оролцох нь хууль зөрчсөн явдал хэмээн үзэж байна.

2011 онд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан. Харин орон нутгийн хуулийг 2007 онд шинэчлэн баталсан. Эдгээр хуулиудын агуулгаар Орон нутгийн сонгуулийг тухайн шатны хурлын байгууллага өөрсдөө зохион байгуулахаар хуульчлан өгсөн байгаа. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулж явуулахад зориулж 2012 онд орон нутгийн төсөвт 6.612.223.3 төгрөг, Сонгуулийн Ерөнхий хорооны төсөвт 729.1 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус суулгаж өгснийг энэ дашрамд мэдээлье. Орон нутгийн хурлын байгууллагууд СЕХ-оос мэргэжил арга зүйн туслалцаа авч, сонгуулиа зохион байгуулах учиртай.  Урьд өмнөх сонгуулиуд ч мөн адил ийм зарчмаар явагдаж, Засгийн газрын оролцоо үүгээр хязгаарлагдаж байсан. 

УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг болон салгаж явуулах талаар Засгийн газар байр сууриа илэрхийлэхгүй байна хэмээн сүүлийн үед нэлээн ярьж байх шиг байна. Засгийн газрын хувьд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүдийн санаачлан өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хуралданаараа авч хэлэлцээд, дэмжсэн байгаа. Дэмжих болсон хэд хэдэн үндэслэл байна.

Юуны өмнө Орон нутгийн хурлын бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байдаг. 2008 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болж байсан. 2012 оны 6 дугаар сард орон нутгийн сонгууль явуулчихвал Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хэмжээ нь бараг хагас жилээр наашлагдахаар байна.  Ингэснээрээ Үндсэн хууль зөрчигдөж байна  гэж Засгийн газар үзэж байна. Хоёрдугаарт, 2007 онд орон нутгийн сонгуулийн тухай хуулийг, 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан байгаа. Энэ хоёр  хууль дээр УИХ болон Орон нутгийн сонгууль явагдах өдөр нь өөр өөрөөр заагдсан байгаа. УИХ-ын сонгуулийг 6 дугаар сарын сүүлийн хагасын ажлын аль нэг өдөр гэсэн бол, 2007 оны шинэчлэн баталсан  хуулиар Орон нутгийн сонгуулийг 6 дугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт явуулахаар зааж өгсөн. Одоогийн хүчинтэй байгаа хуулиар нэг нь ажлын өдөр, нөгөө нь бүтэн сайн өдөр байна.

УИх-ын сонгууль явагдсаны дараа хоёр өдрийн дараа ч юм уу сонгогчид эргэн ирж орон нутгийн сонгууль өгөх үү. Ийм бололцоо байгаа юу гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт,  УИх-ын сонгуулийг өглөө 7 цагт эхлүүлээд, орой 20 цагт хаах бол, орон нутгийн сонгуулийг  өглөө 7 цагт эхлүүлж орой 22 цагт хаахаар байдаг.

Тус тусад нь хэсгийн хороо байгуулалгүй нэг болголоо гэхэд санал өгөөд зогсч байгаа хүн  20цагаас 22 цагийн хооронд байх болж байна уу, тэр хооронд сонгуулийн будлиан үүсэх нөхцөл бүрдвэл яах вэ, ингэснээр сонгууль будлиан үүсч улс орон даяар засаглалын хямрал бий болбол яах вэ гэх зэрэг асуултууд үүсч байгаа юм. Тиймээс ойрхон болж байгаа энэ 2 сонгууль нь будлиан үүсгэж, мөн цагийн хувьд бас асуудалтай байна.  УИХ-ын сонгуулиар ойролцоогоор 300-400 хүн, орон нутгийн сонгуульд 23500 орчим хүн өрсөлддөг гэсэн судалгаа бий. Тэд олон нийтэд өөрсдийгөө зөв таниулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаагаа явуулах ёстой. Харин тэр хугацаа нь бага байгаа. Хэн нэг нь мэдээлийн давуу тал ашиглаж хандаад байвал  ард иргэд мэдээллийн хомсдолд орохоос үүдээд буруу сонголт ч хийх магадлалтай. Үүнээс болж Засгийн ажилд ч хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм үндэслэлээр Д.Лүндээ жанцан нарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжиж байна “ хэмээн ярилаа .

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Таван толгойн страгеийн ордод хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?

Энэ асуудлаар нэлээн яригдаж байх шиг байна. Ухаахудагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн ажлыг удаашруулж байна гэх мэтээр ярьж байна. Үүнд би бас тайлбар өгөх нь зөв байх гэж бодож байна.

Тавантолгойтой гэрээ хийх ажлын хэсгийг би ахалж байсан. Засгийн газарт хоёр жил хамтран ажилласан Х.Баттулга сайд ажлын хэсгийн орлогч даргаар ажиллаж байсан. Хамтдаа гэрээхэлэлцээ хийгээд ажиллаж байсан хүн. Юунаас болж Тавантолгойн гэрээ сааталд хүрэв гэдгийг Х.Баттулга  сайд бүхнээс сайн мэдэж байгаа. Оросын төмөр зам, Япон Солонгосын хамтарсан консорциумын хувьд хүндрэлтэй асуудлууд бий болсон. Таван толгойн асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  хэвлэлийн бага хурал хийж тодорхой мэдэээллүүд ч өгсөн байна лээ. Оросуудад ТТ-н лиценз өгөөд, тавантолгойгоос Сайншанд руу чиглэсэн төмөр зам барих зорилгоор “ Монголын дэд бүтцийн хөгжил” хэмээх компани  хамтарч байгуулаад  байсан. Засгийн газрын өгсөн хууль дүрэм, удирдамжийн дагуу, монгол улсын хуульд нийцүүлж хэлцэл явуулж байсан.

Гэтэл  Оросын талаас  гэрээгээ яагаад өөрчлөөд байгаа юм бэ, манайд өгнө гэж байсан лиценз, төмөр замын 51 хувь нь яахаараа төрд, үлдсэн 49 хувь нь стратегийн хөрөнгө оруулагчдад  хөрөнгийн биржээр санал болгож байгаа юм, урьд нь яагаад манайд санал болгосон зүйлэ э буцаав гэдэг асуудал гарч ирсэн. Засгийн газрын хуралдаан дээр ч ЗТБХБ-ын сайд Пүрэвдорж Солонгосын концорциумаас гэрээний талаар оросууд асуусан гэдгийг мэдээлж байсан. Энэ асуудлыг хэлэлцэх  тэр үед ч би Х.Баттулга сайдаас энэ гэрээний талаар асуухад тийм зүйл байхгүй гэж хариулж байсан. Гэтэл тэрэн дээр гар ын үсэг зурсан гэрээг би нүдээрээ харсан. Засгийн газрын гишүүн хүн олон улсын хүчинтэй ийм гэрээнд гарын үсэг зурахын тулд Засгийн газраасаа эхлээд зөвшөөрөл авах ёстой. Засгийн газар нь дэмжсэн чиглэл өгсөн тохиодолд тэр хүн гарын үсэг зурах ёстой юм. Гэвч төмөр зам, тавагтолгойн лицензтэй холбоотой асуудлын хүрээнд Оросын төмөр замаас удаа дараагийн тодруулга тавигдаж байсан нь энэ гэрээнд гарын үсэг зурагдсан байсан нь сүүлд тодорч гарч ирж байна л даа.

Энэ мэтчилэн асуудал үүссэн учраас Тавантолгойн асуудалд хүндрэл үүсээд байна. Оросын төмөр зам хамтарсан консорциумд хариугаа өгөхгүй байгаа нь төмөр замын асуудлыг тодруулах үүднээс хүлээзнээд байж байна.

 Х.Баттулга сайд өчигдөр Засгийн газрын нэр бүхий гишүүдийг АТГ-т өгч байна. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ. Нөгөө талаар ЗТБХБ-ын сайд  байсан хүн ийм хууль бус гэрээ байгуулсан  тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ ?

Ямар асуудлаар ийнхүү АТГ-т өгсөнийг сайн мэдсэнгүй. Надад өгсөн мэдээллээр Тавантолгойтой холбоотой асуудал бололтой.

Харин би энд дахиад хэлэхэд ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга  Засгийн газрын зөвшөөрөлгүй гэрээ хийж Монгол улсын хуулийг зөрчсөн гэдгийг хэлье. Олон улсын эрх ашиг, Монгол улсын эрх ашиг хөндөгдсөн, геополитикийн асуудалд хамаарах Тавантолгой гэх мэт томоохон асуудлыг шийдвэрлэх энэ үед Засгийн газрын гишүүн хүн үнэхээр улсынхаа эрх ашгийг бодож байсан бол ингэж нууцаар гарын үсэг зурах учиргүй. Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ном журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсэг зурах ёстой. Олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гээд бас өөр зүйл хийгээд яваад байх шиг байна. Удахгүй энэ бүх зүйлийн учир тайлагдах биз ээ.

Нууц гэрээний тухай яриад л байна. Байгаа юм бол яагаад гаргаад тавьчихаж болохгүй байгаа юм бэ. Тухайлбал энэ гэрээ танд байна уу?

Энэ гэрээг би нүдээр үзсэн. ЗТБХБ-ын дэд сайдыг энэ асуудлаар мэдээлэл хийгээрэй гэдгийг хэлсэн байгаа. Гэрээг үзүүлэх нь зөв болов уу гэж бодож байна.  

Засгийн газрын зүгээс хариуцлага тооцох асуудал байна уу, та нарын буруутгаж байгаа хүн та нарыг буруутгаад АТГ-т өгөөд л явж байна шүү дээ..

 Энэ асуудлыг гаргаж тавина. Засгийн газрын гишүүн хүн хэрвээ ийм гэрээ байгуулсан бол  Засгийн газартаа танилцуулж, зөвшөөрөл авах ёстой. Үнэхээр нууц биш юм бол олон нийтэд ил байх ёстой. Хоёр том гүрний дунд байдаг, дэлхий даяарчлагдаж байгаа энэ үед  манай улсын хувьд зөв бодлого  хэрэгтэй шүү дээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөж байна. 

Хамтарсан Засгийн газарт байх үед нь та бүхэн энэ асуудлыг хөндөхгүй, одоо тавьж байгаа юм бэ?

Тухайн үед Оросын талаас энэ асуудлыг хөндөхөд Х.Баттулга сайд үгүйсгэж байсан. Гэтэл одоо дахин хөндөгдөөд гараад ирлээ.

Мэдээний бүлэг: ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО
Нууц гэрээнд Баттулга сайд гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж баталлаа
Аялал жуулчлалын салбарт 25z мянга орчим ажлын байр бий болжээ
Ерөнхий сайд С.Батболдын “Аялал жуулчлал XXI зуун” үндэсний чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан